“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар гарлаа

Эмхтгэлийн шинэ  дугаарт, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүнээс А. Бакейг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөлөх тухай тогтоолыг нийтэллээ. Мөн Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх, томилох  тухай тогтоолыг тус тус нийтэллээ.

Эмхтгэлд нийтэлсэн  “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолоор  “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Шадар сайдын эрхлэх асуудлын  хүрээний “Засгийн  газрын  тохируулагч агентлаг”  гэсэн  хэсэгт “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжил зүйн газар” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “.Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж тус тус нэмсэн байна.

 Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Тогтохбаярын Батбаатарыг эгүүлэн татаж, тус  Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг томилсон байна. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг  эмхтгэлд нийтэллээ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Хүүхэд хамгааллыг  бэхжүүлэх  стратеги (2011-2015 он) төлөвлөгөөг баталсан байна. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжаар хэрэгжих хөтөлбөр, төслийн үйл ажиллагаатай уялдуулан шийдвэрлэж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн дүрмийг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэхүү дүрмээр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн эрх, үүрэг, түүний удирдлага, зохион байгуулалт, санхүүжилттэй холбогдсон харилцааг зохицуулахын зэрэгцээ үндэсний зөвлөл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын оролцоог хангах үүрэг бүхий нийгмийн зөвшилцөлийн байгууллага  байхаар  тусгажээ..

Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулах болсон үндэслэл, хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх зарчим, хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүн болон хөтөлбөрийн санхүүжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, шалгуур үзүүлэлт түүнчлэн хөтөлбөрийн удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнтэй “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтэлсэн Засгийн газрын тогтоолоос танилцах боломжтой.

Эмхтгэлийн шинэ дугаарт Засгийн газрын 2007 оны 250 дугаар тогтоолын 3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг нийтэллээ.

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж