АТГ эх баригч эмчтэй холбоотой мэдээлэл авч эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

АТГ эх баригч эмчтэй холбоотой мэдээлэл авч эхлэв

Авлигын эсрэг хуульд заасан авлига үүсгэх шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч буй амаржих газруудын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Авлигатай тэмцэх газраас клиникийн I, III амаржих газруудад авлигаас урьдчилан сэргийлэх тусгайлсан арга хэмжээ зохион байгуулж буй аж.

Энэ хүрээнд дээрх амаржих газруудаар үйлчлүүлж буй иргэдийн дунд Авлигатай тэмцэх газрын итгэмжлэл бүхий Гомдол, мэдээлэл хүлээн авах хайрцаг аялуулж, “Авлигатай тэмцэх газар таныг сонсч байна” хуудсаар мэдээлэл авах, тус газрын 1969, 311919 дугаарын утсаар амаржих газрын эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, үйл ажиллагааны хүнд суртал, чирэгдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч эхэлжээ. 

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр тус газрынхан ажиллаж, гарсан зөрчлийг арилгуулах, цуглуулсан гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, авлига үүсгэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, амаржих газрын үйл ажиллагааг сайжруулах, эх баригч эмч нарын ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр Зөвлөмж боловсруулах, биелэлтэд нь хяналт тавих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.    

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж