Тэтгэлгээр халхавч хийж болохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Тэтгэлгээр халхавч хийж болохгүй гэв

“Амжилтын гүүр” боловсролын төвөөс өнөөдөр мэдээлэл хийж, гадуур оюутны тэтгэлэг гэх нэрээр бизнес хийгчдийг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардахын хамт боловсролын төвийнхөө цахим хуудсыг танилцуулав. Тус төвийн educhina.mn вэбсайт нь Хятадад суралцах сонирхолтой залуусыг зуучлалын хөлсгүй бүртгэж авах гэнэ. Мөн тус сайтаар дамжуулан Хятад хэлний хэрэгцээт номыг захиалан авах боломжтой ажээ.

Тус боловсролын төвийнхөн тэтгэлэг гэдэг нэрээр гадаадад суралцах нь хувийн зардлаар сурснаас өөрцгүй тухай мэдээлээд, энэ төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулж буй газрууд энэ хэвээр хүмүүсийг хууран мэхэлсээр байвал зохих шатны хяналтынхантай хамтарч ажиллах тухайгаа хурлын үеэр мэдэгдлээ.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж