МАН 1000 гишүүнээр бүл нэмлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

МАН 1000 гишүүнээр бүл нэмлээ

Нийслэлийн Баянгол дүүргийн МАН-ын хороонд өнөөдөр 1000 иргэн гишүүнээр элсч МАН-ын бат илэрхийлэх гардан авлаа. Дээрх үйл ажиллагаа Тусгаар тогтнолын ордонд болж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, шинээр элссэн гишүүдэд МАН-ын бат илэрхийлэх гардуулан өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “Манай намд өнөөдөр шинэ үеийн залуус, мөн манай үеийнхэн, ахмад үеийнхэн гээд гурван үеийнхэн гишүүнээр элслээ. Монгол Улсын хөгжил дэвшлийн өнгөрсөн 90 жилийн түүх МАН-тай нэр холбогддог төдийгүй цаашдын сайн сайхны төлөө ч та бид хамтдаа зүтгэх болж байна. Та бүхэн чухал шийдвэр гаргаж, намын эгнээг өргөтгөлөө. Та нартайгаа хамт Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэнэ” гэсэн юм.

Харин Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан Баянгол дүүрэг нь 192 мянган хүн амтай томоохон дүүрэг болохыг онцлоод дүүргийнх нь иргэд МАН-ыг сонгож, хүлээн зөвшөөрч, 1000-уулаа элсэхээр хүрэлцэн ирсэн нь Баянгол дүүргийн хөгжил цэцэглэлтийн төлөө, өрхийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө улстөрийн ууган хүчин болсон МАН ын хувьд асар их хариуцлага хүлээлгэж байна” гэлээ. Мөн олон залуус, эмэгтэйчүүд, ахмадууд маань хүртэл МАН-ыг сонгож элслээ.

Улстөрийн ууган хүчин гэж нэрлэгддэг МАН нь ийнхүү 1000 гишүүнээр нэг өдрийн дотор бүл нэмж, эгнээгээ өргөтгөлөө.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж