@basketmn ”UB Cup 2012”-ыг шилдгүүд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

@basketmn ”UB Cup 2012”-ыг шилдгүүд тэргүүлж байна

@basketmn Basketmn

“UB CUP 2012” ОУСБТэмцээн хоёр дахь өдрөө Буян –Ухаагын спорт цогцолборт амжилттай үргэлжиллээ. Энэ өдрийн эхний тоглолт зочин улсын эзэд болох Япон, ОХУ-н багуудын учраа байсан юм. Тоглолтын эхний хагаст 37:35 харьцаатайгаар ОХУ-н багийн давамгайллаар өнөрлөсөн бол хоёрдугаар хагаст Япончууд хурдан довтолгоонд шилжин хамгаалалтаа сайжруулсанаар 79:83 харьцаатай ялалт байгуулан анхны хожлоо авлаа. Дараагийн тоглолт эсрэг багуудаа буулган авч нэг, нэг хожилтой болоод байсан МУ шигшээ баг, Энержи ресурс ХХК-ны Харцага багуудын хооронд өрнөлөө. Өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээрээ өрсөлдөж байгаа Харцагуудын хувьд эхний хагаст шилдэгүүдийн эсрэг нилээн ширүүхэн тулалдаж байсан ч хоёрдугаар хагсаас тоглолт нь суларч эхэлсэнээр сайн тоглолтыг үзүүлж чадахгүй байсаар …… харьцаатайгаар шилдэгүүдэд ялагдал хүлээлээ. Ийнхүү хоёр өдрийн дараах байдлаар Шигшээ багийнхан хоёр хожилтойгоор тоглолтыг тэргүүлж, Харцагууд нэг хожил, нэг хожигдол, Япончууд нэг хожил нэг,нэг хожигдол, ОХУ-н баг тамирчид хоёр хожигдолтойгоор цомын тэмцээнийг үргэжлүүлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж