Баярын үеэр 78 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Баярын үеэр 78 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

Өмнөговь аймагт болсон “Ингэний айрагны баяр- 2012 “арга хэмжээний үеэр тэмээний ноосон бүтээгдэхүүн, ингэний сүү, цагаан идээний үзэсгэлэн зохион байгуулжээ. Энэ жилийн үзэсгэлэнд нийт 70 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд 115 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнтэй оролцож,  борлуулалт худалдаагаар 78 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн зарагдсан байна. Уламжлал болгон зохиогддог тус баярын номинацийн хүрээнд бүтээгдэхүүнээрээ оролцсон иргэн аж ахуй нэгжүүдээс шилдгүүдийг шалгаруулжээ. “Шилдэг шинэ бүтээгдэхүүн” номинацийн эзнээр шилмэл ингэ, тэмээний бүтээлээрээ Номгон сумын иргэн Т.Энхмаа, тэмээний ноосон бүтээгдэхүүнээрээ Ханбогд сумын “Ханбаясгалант” ХХК нар шалгарч, “Хамгийн олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн” номинациар есөн төрлийн бүтээгдэхүүнээр Цогт Овоо сумын иргэн н.Энхбаяр шалгарсан бол “Хамгийн их бүтээгдэхүүнээр оролцсон нэгж”-ээр хоёр тонн цагаан идээ бэлтгэсэн Ноён сумын иргэн У.Баяраа нар шагналын эзэд боллоо. Харин “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр Мандал-Овоо сумын “Ингэн тагш” ХХК-ийн савлагаатай хоормог тараг шалгарчээ. “Хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон сум”-аар Ханхонгор сумын баг тус тус шалгарсан байна.

“Улс төрийн тойм” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж