Холливудын “ахмад дайчид” болох Арнольд Шварценнегер, Сильвестер Сталлоне нар саяхан санамсаргүй тохиолдлоор эмнэлэгт таарчээ. Киноны зураг авалтын үеэр бэртсэн хоёр жүжигчин эмнэлгийн нэг тасагт зэргэлдээ орон дээр хэвтэж эмчлүүлсэн гэнэ. Калифорни мужийн захирагч асан Арнольд Шварценнегер санамсаргүй газар таарсан эртний хамтрагчтайгаа авахуулсан зургаа өөрийн “Whosay” вэб хуудсанд тавьжээ. Роки, Терминатор нар “The Tomb” хэмээх шинэ кинонд хамтран тоглож байгаа сурагтай. Тэд 1980-аад оны үеийн дэлгэцийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсан билээ.
Н.Энх