Чөлөөтийнхөн Туркийг зорилоо | News.MN

Чөлөөтийнхөн Туркийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Туркийг зорилоо

Туркийн алдарт бөх Яшар Догугийн нэрэмжит 40 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Анкара хотноо өнөөдөр эхэлж байна. Гурван өдөр үргэлжлэх тэмцээн эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84, 96, 120, эмэгтэйчүүдийн 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингийн ангиллаар аваргуудаа тодруулах юм. Манай тамирчдаас тус тэмцээнд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаярын удирдлага дор эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд спортын мастер Н.Лхамгармаа, спортын мастер Б.Батмагнай, эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд спортын мастер П.Орхон нар оролцож байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд жин тус бүрт түрүүлсэн тамирчныг 2000, хоёрдугаар байр эзлэсэн тамирчинд 1000, гуравдугаар байр эзлэсэн тамирчинд 500  ам.доллар, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнах ажээ.

Тус тэмцээнээс өмнө нь Монголын баг тамирчдаас 1991 онд Ч.Батбадрал, 2001 онд Н.Баярмагнай, Г.Өсөхбаяр, 2004 онд Б.Наранбаатар, О.Пүрэвбаатар, 2007 онд Ц.Энхжаргал, Д.Баасанжаргал, Н.Отгонжаргал, О.Насанбурмаа, Б.Одончимэг, 2008 онд Ч.Энхжаргал, Н.Отгонжаргал,  О.Бурмаа нар тус тус алтан медаль хүртэж байсан юм .

Домогт бөх Яшар Догу Гуче /1915-1961/ нь Туркийн чөлөөт бөхийн дэгийг үндэслэгч, олимпийн хошой аварга /1848 он, Лондон хот, 1952 он Финланд улсын Хельсинки хот/, дэлхийн аварга /1951 он Финланд улсын Хельсинки хот/, европийн 3 удаагийн аварга /1946, 1949, 1951 онууд/ тамирчин байсан юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-02-10 202.170.81.10

e n g l i s h – s o u r c e s . b l o g s p o t . c o m – АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛҮҮД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж