АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Стив Жобстой холбоотой нууц баримтыг олон нийтэд ил болгожээ. Ерөнхийлөгч Жорж Бушийн засаглалын үеийн дээрх файлууд нь 1991 онд Стив Жобсыг “Apple” корпорацийн ерөнхийлөгчид томилох үед Холбооны мөрдөх товчооноос шалгасан баримтууд гэнэ. Холбооны мөрдөх товчооны файлуудад Стив Жобс 1985 онд хүн барьцаалах хэргийн хохирогч болж байсан тухай баримт хүртэл бий гэнэ. Түүнчлэн “Apple” корпорацийг үндэслэгч, Цахиурын хөндийн хамгийн нөлөө бүхий нэгэн байсан Стив Буддын шашинд “урваж”, хар тамхи хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг мөрдөх товчооны архивт үлджээ. Холбооны мөрдөх товчоо Стивтэй холбоотой дээрх файлуудыг өнгөрсөн мягмар гаригт өөрийн вэб сайтад нийтэлсэн байна. Түүний бизнесийн хамтрагч асан нэгэн түүнийг ёс суртахуунгүй хүн байсан гэж буруутгаснаас “Apple”-ийн үндэслэгчийг шударга, итгэл хүлээсэн хүн байсныг нотлохын тулд дээрх файлуудыг олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна. Өнгөрсөн жил мөн Стив Жобсын нэгэн хамтрагч намтар зохиолдоо түүнийг хамтран ажиллахад төвөгтэй, түрэмгий зан авиртай хүн байсан гэж бичсэн аж.
“Apple”-ийг үндэслэгч Стив Жобс хорт хавдартай удаан тэмцсэний эцэст өнгөрсөн аравдугаар сард нас барсан билээ.
Н.Энх