Гандангийн хэвийн боов чанаргүй ч эрэлттэй байна | News.MN

Гандангийн хэвийн боов чанаргүй ч эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Гандангийн хэвийн боов чанаргүй ч эрэлттэй байна

Монголчуудын үндсэний баяр цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан хэвийн боов хийж буй хувь хүн, аж ахуй нэгж байгууллагуудаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн өдрүүдэд шалгалт хийсэн. Тус шалгалтаар Баянгол дүүргийн нутагт  орших  Гандантэгчилэн хийд, хэвийн боов хийхдээ ариун цэврийн шаардлага хангаагүй хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар үзсэн юм. Ингээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний үйлдвэрийн технологийн хэлтэсийн улсын байцаагч Д.Баянжаргалаас тодруулсан юм.

-Хэвийн боов үйлдвэрлэгч хэч­нээн байгууллагыг шалгасан бэ. Зөрчил хэр их гарав?

-Нийслэлийн мэргэжлийн хянал­тын дэд даргын баталсан Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулаад  аж ахуй нэгжийг шалга гэх удир­дамж гарсан. Уг удирдамжийн дагуу 2012 оны хоёрдугаар сарын 8-нд нийслэлийн мэргэжлийн хяналт, Баянгол дүүргийн мэргэжлийн хянал­тын газар хамтраад Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах  гандантэгчилэн хийд болон ойр орчимд нь шалгалт хийсэн. Энэ үеэр Гандантэгчилэн хийдийн гал тогоонд хийгдэж байгаа хэвийн боов стандартын болоод эрүүл ахуйн нөхцөл хангахгүй байгааг тогтоосон. Тиймээс бид шаардлагатай цэвэр­лэгээ, ариутгал  хийхийг даалгасан. Мөн тус хийдийн ойр хавьд шалгалт хийсэн. Энэ үеэр  хувь хүмүүс Гандантэгчилэн хийдийн нэрийг ашиглан, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг шошгоны зөр­чилтэй хэвийн боов худалдаалж байгаа хэрэг олон гарсан. Ер нь энэ сарын 15-нийг дуустал бүх дүүргээр шалгалт явагдаж байгаа.

-Шалгалтын эцсийн дүн хэзээ зарлах вэ?

-Энэ сарын 15 гэхэд бүх газраа шалгаад 17-нд нэгдсэн дүнг мэдээлнэ.

Гандантэгчилэн хийдийн лам А.Ариунжаргал: ИРЭХ ЖИЛЭЭС БҮР ОЛОН ХЭВИЙН БООВ ҮЙЛДВЭРЛЭЖ ЗАРНА

-Нийслэлийн мэргэжлийн хянал­тын газраас Гандантэгчилэн хийд ул боов хийж байгаа нь стандартын болоод эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэж үзсэн. Та энэ дүгнэлттэй санал нэг байна уу?

-Шаардлага хангасан, хангаагүй эцсийн бүтээгдэхүүн дээр харагдана. Манай хийд хийсэн хэвийн боовоо нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх лабораторит шинж­­лүүлэхээр өгсөн. Эцсийн бү­тээгд­хүүний шинжилгээний үр дүн гараагүй байгаа. Ер нь хэний хү­­сэлтээр гэнэт шалгалт хийснийг мэдэхгүй юм. Тэгэхдээ ганцхан Гандантэгчилэн хийд хэвийн боов хийгээгүй шүү. Хувь хүн болоод албан байгууллага ч хийж байгаа. Жишээ нь: манай  хийдийг тойроод хувь хүмүүс “Гандангийн хэвийн боов” гээд зарж л байна. Сая наашаа орж ирэхдээ харсан байх “Гадны хүн орохыг хориглоно”, “Хэвийн боов иргэдэд худалдахгүй” гээд бичсэн байгаа. Манай хийд 700 гаруй ламтай  хэрэгцээнийх нь хэвийн боовыг өгөж чадахгүй байна. Хийдийн байшин барилга чанарын шаардлага хангахгүй байгаа нь үнэн. Бид энэ талаар Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хэлсэн. Харин хэвийн боовны чанарын тал дээр гэвэл манай хийд харьцангуй чанартай бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хэрэглэж байгаа хүнсний зүйлүүд дандаа дотоодын бүтээгдэхүүнүүд  байдаг. Тиймээс хүний биед сөрөг нөлөөгүй юм.

-Хэрэглэгчдэд хэвийн боовоо худалдах уу?

-Хүсэл их байна. Даанч манай гол тогооны хүчин чадал хүрэхгүй байна. Хийдийн гал тогооны барилга 1983 онд аж ахуйн зориулалтаар баригдаж байсан юм. Хүчин чадал үнэхээр муу байгаа болохоор хүссэн ч чадахгүй байна. Тиймээс ирэх жилээс гал тогоогоо энэ байгаагаас нь гурав дахин томруулна.

-Гандантэгчилэн хийдийн га­дуур хувь хүмүүс гандангийн хэ­вийн боов гээд худалдаалж  байна. Энэ тал дээр хийдийн захиргаа арга хэмжээ авсан уу?

-Эдгээр хүмүүсийг бид бу­руут­гахгүй байгаа. Үнэхээр чанарын шаардлагыг нь хангаад  хэрэглэгчдэд хүргэж чадаж байгаа бол сайн байна.

-Иргэддээ энэ жил хэчнээн ширхэг хэвийн боов худалдаалсан бэ. Цагаан сараас өмнө хэвийн боовоо дахин худалдаанд гаргах уу. Нэг ширхгийг нь хэдэн төгрөгөөр худалдаж байна вэ?

-Нийт 10 мянган хэвийн боов худалдаалаад байна. Өдөрт мянгыг хийлээ гэж бодоход 10 өдөрт багтаагаад 10 мянган хэвийн боов үйлдвэрлэнэ гэж тооцоолж байна. Нэг ширхгийг 1700 төгрөгөөр бор­луулж байгаа.

Гандантэгчилэн хийдээс хэ­вийн боов авахаар ирсэн иргэн У.Бат­доржоос хэдэн асуулт асуусан юм.

-Нийслэлийн Мэргэжлийн хянал­тын газраас Гандантэгчилэн хийдийг шалгаж үйлдвэрлэж бай­гаа хэвийн боов нь стандартын бо­лоод эрүүл ахуйн чанар хангахгүй гэсэн дүгнэлт хийсэн. Энэ мэ­дээллийг сонссон уу?

-Сонссон.

-Мэдсээр байж яагаад хэвийн боов авахаар ирсэн юм бэ?

-Гандангийн хэвийн боовыг аравнайлж, рашаанаар зуурсан гээд л давуу талтай зүйл олон байгаа. Тийм болохоор авах гэж ирсэн. Ямартай ч ийнхүү хариулах хүн олон байсан юм.

Тэд чанрын шаардлага хангахгүйг нь мэдсээр байсан ч хэвийн боов авахаар Гандантэгчилэн хийдийг зорьсоор.

Ж.БАТТУУЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ууу 2012-02-10 202.21.113.138

чаддагаара ганц муу гандангаа муулах юм да

Avatar

Зочин 2012-02-10 124.158.90.25

b*** hiideg lam hyyhdyyd holdoo taarsan erzinen beelii zahialj omsoh heregtei

Avatar

Зочин 2012-02-10 124.158.90.25

gurilaa holooroo zuurahdaa holondoo gyalgar uut ch bolson uglaj baildaa

Avatar

Зочин 2012-02-10 49.0.152.56

лам шуу юмнууд боовоо эхнэртээ л зориулна биз Бас олонд хүртээх санаатай 9р богдонцороос олон юм битгий сураад бай Тэр өвгөн 2 байтугай хэдэн ч эхнэртэй юм бүү мэд Бүх төвд хүүхнүүд нь эхнэрүүд нь гээ биз дээ

Avatar

** 2012-02-10 96.49.135.232

Yu gene vee bas? Humuust boovoo hudaldahgui, gadnii hun oruulahgui ntr gesnee boovoo 1700 d ugch bgaa chih shig! Yooy, munharsan durakuud n ter chanargui boovii n avah gej l bdag, taarchdee!!

Avatar

Зочин 2012-02-10 202.170.81.10

english-sources.blogspot.com – АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛҮҮД

Avatar

** 2012-02-10 96.49.135.232

Yu gene vee bas? Humuust boovoo hudaldahgui, gadnii hun oruulahgui ntr gesnee boovoo 1700 d ugch bgaa chih shig! Yooy, munharsan durakuud n ter chanargui boovii n avah gej l bdag, taarchdee!!

Avatar

** yumaa 2012-02-10 96.49.135.232

Yooy, gandan chin boovoo zarah baitugai yaduu humuust taraasan ch yadiin. Zavaan Choijamtsaas hoish gandangiin ner hund unasan, lam nar n muudsan. Deer n lam nariinhaa hiisen bohir boovoo zardag gejugaa. Christiin sum shig 1 udaa ch bolov yaduusiig hoolloh, unegui nom unshij uguh, gui yadaj boovnoosoo yaduust taraah ajil hiij bolohgui bnuu? Hanaj tsaddaggui lam huvalznuud minee!! Zudnaar chono, zovlongoor lam tsaddag gej yutai unen bee?!!!

Avatar

unshigch 2012-02-10 202.131.227.162

neg iim yum bnaa…manaih hajuu oroogoo tureeslene getel neg mundag lam zaluu irlee..bi ch ih bilegsheegeed oruulsan,, harin daraa n denduu haramsaj oi gutsan shuudee..lam hun iim bdag gej nudeeree haraad shijig hurj uur hurj oi gutsan, oroi orj ireel huwtsaa soliol, aimar gangarj awaal neg odor algasahgui garj showdaal, huuhen daguulj ireel shonjin oriluulaal, ogloo n booljool, usand ch orohgui, gal togoonoos hool und hulgailj ideel, sariin mongoo ogohgui unjaal, shiwer shiwtree hanhluulaad ehner huuhed ailgaad agsan sogtuu tawiad yostoi sar hagas manaih gedeg ailiig zowooson,,doo…tegeed sogthooroo hamt neg yum uuy geed shalj ogno shude, bi udahgui hamba lam bolnoo geedl shonjin hashgichaad untuulahgui tsagaan solio tussan hun shig shonjin gantsara yariadl…heleh ug alga..tiim humuus hewiin boowiig yaaj hiihn oilgomjtoi asudal bzde

Avatar

й 2012-02-10 122.201.18.118

хохь чинь. Хүүхэн орилуулахыг нь сонсоод шивтэр шинхэгийг тийм удаан яах гэж үнэртсэн юм. Үнэхээр тийм байсан бол хөөгөөд гаргах нь яаагаав. Ямар ч эрүүл хүн тийм удаан тэсэхгүй Чамаас өөр. Худлаа сэнсаац дэгдээх гэж ядсан гаруу гүй юу. Би лам биш. Шүтлэг ч байхгүй. Гэхдээ арай л амныхаа хэрээр ангалзаж байгааг чинь тэссэнгүй.

Avatar

Зочин 2012-02-10 49.0.153.78

хамба гуай бөхийн бариалдаанаар боовоо нааш нь шүү Би баруун жигүүрт суух болно Нааш нь

Avatar

Зочин 2012-02-10 49.0.153.78

сайн чиглүүлээрэй

Avatar

Зочин 2012-02-10 49.0.153.78

ламын б**в авна

Avatar

neg 2012-02-10 182.160.43.174

гандангийн хэвийн б**в юугаар илүү вэ гэхээр бүх зүйлийг гар аргаар хийдэг, маш чанартай шар тос хэрэглэдэг зэрэг юм, оочирлоод олдохгүй байна шүү дээ

Avatar

Зочин 2012-02-10 202.170.84.190

Лам нар хийсэн болохоор л хэвийн б**в нь ариухан нянгүй гэж батлах гээд байх юм. наад захын эрүүл ахуйн шаардлага гэдэг чинь хоолны газрын наад захын шаардлага шүү дээ. Мэргэжлийн хяналтын шаардлага зөв шүү энэ удаад…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж