Зээлийн хэлэлцээрийг соёрхсонгүй | News.MN

Зээлийн хэлэлцээрийг соёрхсонгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Зээлийн хэлэлцээрийг соёрхсонгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Маш нарийвчлалтай Монгол Улсын газрын зураг хэвлүүлэх, Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах, бөөний худалдааны төв байгуулах, нүүрс хийжүүлж түлш боловсруулах зэрэг асуудал тусгасан уг төслийг гишүүн Л.Гүндалай “Ямар мудак нь ийм төсөл боловсруулдаг байна аа” хэмээн гайхаж байлаа. Ашигтай ашиггүй баахан зүйлд зарах энэ мөнгийг ирээдүй үеийнхэн төлөх болно шүү дээ хэмээж байсан юм. Монгол Улсын ирээдүйн хөгжилд юу хамгийн чухал байгааг тооцсонгүй, хэн гэдэг хүн хоёроос бусад нь зээл авч хийгээд байх шаардлагагүй ажлын жагсаалт гаргасан бэ хэмээн Л.Гүндалай гишүүн асуусан юм. Нарийвчлалтай газрын зургаа солонгосчуудаар гаргуулах нь аюулгүй байдалд ямраар нөлөөлөх, мөн Монголын нутаг дэвсгэрийг Солонгосын бөөний барааны бааз болгох зэрэг ямар ашигтайг лавласан юм. Мөн оношлогоо эмчилгээний төвийн   барих газрыг олох гэсээр удна гэдгийг ч санууллаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Хэн гэдэг мудак жагсаалт гаргасанд нь хариулаад өгөөч” гэж байлаа.

Ямар ажил хийх ёстой вэ гэсэн саналыг БНСУ-д тавьж Засгийн газрын хуралдаанаар асуудлыг шийдсэн. БНСУ-ын талд одоогоор зөвхөн Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах саналыг тавиад байгаа гэсэн хариултыг ажлын хэсгийн гишүүн өгөв. Тэрнээс биш бөөний худалдаа зэрэг асуудлыг тавиагүй байна гэсэн юм.

Гишүүн Я.Батсуурь, Су.Батболд нар БНСУ-ын зээлээр хийсэн ажил чанар муутай, техник технологи хоцрогдсон байдгийг сануулж байв. Тухайлбал, Өмнөговийн байнга хөлддөг дулааны стац түүний жишээ гэлээ.

Санал хураалтаар гишүүдийн дийлэнх зээлийн гэрээг соёрхон батлахыг дэмжсэнгүй.

                                    Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-02-10 203.91.118.197

Хэн нь зээл авчаад хэнийх нь үр хүүхэд хэдэн арван жил зээлийн өртэй үлдсэн жагсаалтыг хармаар байна

Avatar

Зочин 2012-02-10 203.91.118.197

Одоо Монгол улсын гаднаас авсан зээлийн жагсаалт зарцуулалтыг олон нийтэд ил гаргах цаг болсон шүү эзэнтэй нэртэйгээр нь

Avatar

Зочин 2012-02-10 202.179.20.216

Солонгосууд ч төр засгийн хэмжээний элдэв төрлийн лобби авилгалаар дэлхийд дээгүүр жагсдаг гэдэг Томчуудаа Хангүг нараас хол байгаарай даа Харин сайн юмыг нь бол авалгүй л яахав

Avatar

MSC больё оо 2012-02-10 180.149.65.146

MCS солонгосын поско гэлүү компанитай нийлж нүүрс хийжүүлэх төсөл ярьж байсан. Түүнийг нь Батболд дэмжиж одоо бүр зээл авч хэрэгжүүлэх гэж байна. Энэ засаг нэг компанийн ажил хийдгээ болимоор юм.

Avatar

Цог” 2012-02-10 182.160.37.167

ovoo doo

Avatar

Зочин 2012-02-10 202.131.225.90

henii shahaa yuvsangui ve neriig oorchlood zutguuleed uzeech he he

Avatar

çî÷èí 2012-02-10 202.72.247.136

ÌÓÄÀÊ Õ¯ÍÁÀËÀÉÌàíàé óñàí òýíýã ìóëãóé çóëãóé ìóäàê õ¿íáàëàéã, ìàíàé ìóëãóé çóëãóé óñàí ìóíàã òýíýã ã¿íáàëàéã ìàíàé ìóëãóé çóëãóé óñàí òýíýã õ¿íáàëàéã ãýõã¿é áîë ãýõã¿é þì áîë ººð ÿìàð ìóëãóé çóëãóé óñàí òýíýã õ¿íáàëàé ìàäàê ã¿íáàëàé ã ìàíàé ìóëãóó òýíýã ìóäàê ã¿í áàëàé ãýõ þì áý?

Avatar

зочин 2012-02-10 202.170.80.17

энэ зээлийн гэрээний төслийг сү.бао.гийн засгийн газар өөрсдөө оруулж ирээ биздээ . Энэ засгийн газрын гишүүд зөвхөн өөрсдийнхөө төлөө ажилладаг . Сайд байх хугацаандаа иймэрхүү зээлээс хэдэн төгрөг олж аваад зайлахыг бодож байгаагаас өөр юу ч бодохгүй байна.Дараа нь үүнийг ард түмэн татавараараа төлнө.Ийм хүмүүсийг дахин дахин сонгоод улам ядуурцгаая монголчуудаа.

Avatar

jagaa 2012-02-10 202.179.19.214

bolj dee. shaxaanii tusuluudee zogsoovol taarna. Buunii baraa baaziig chin jijigxen companiud ch xuduud xiichixej chadna

Avatar

BOLJEE 2012-02-10 202.70.45.238

BOLJDEEE ZUV BAINA ODOO ZEEL AVMAARGUI BAINA

Avatar

1ОООзахиа с о м 2012-02-10 202.126.91.167

ЛИЗИНГЭЭР АВАХ БОЛОМЖ Ta хvссэн нөvтбvvкээ монголийн зах зээлийн vнээс хямдаар авхийг хvсэж байна уу тэгвэл манайхаар ороод vзээрэй мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГVЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100 оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Баярлалаа Монголын хамгийн хямд интернет дэлгuuр1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж