Зээлийн батлан даалтын сангийн хуулийг батлав

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Зээлийн батлан даалтын сангийн хуулийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн батлан даалтын сангийн
тухай хууль болон түүнтэй холботой хуулийн төслүүдийн эцсийн
хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 70.2 хувийн саналаар хуулийг баталлаа.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн
тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан нь ийнхүү өнөөдөр УИХ-аар
хуульчлан баталгаажиж байна. Иргэдийн хувьд жижиг, дунд үйлдвэр эрхлэх
сонирхол эрмэлзэл их байдаг ч барьцаа хөрөнгөгүйгээс Жижиг, дунд
үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаж чаддаггүй. Уг зээлийг
арилжааны банкаар дамжуулахгүй байх арга байдаггүй. Арилжааны банкаар
дамжуулах шатанд зээлдэгчээс тус газар нь барьцаа хөрөнгө шаарддаг.
Үүнтэй холбоотойгоор асар их бэрхшээл үүсдэг тул энэ бүхнийг зохицуулах
үүднээс дээрх хуулийг боловсруулан батлан гаргасан юм.

Хууль батлагдсантай холбогдуулан 14.00 цагт УИХ-ын гишүүн Д.Зоригт нарын
гишүүд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал мөн зарлаад байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж