“Голдмэн Сакс” ХХБ-ны 4,8 хувийг эзэмшинэ | News.MN

“Голдмэн Сакс” ХХБ-ны 4,8 хувийг эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

“Голдмэн Сакс” ХХБ-ны 4,8 хувийг эзэмшинэ

“Ройтерс” болон “Financial Times” сэтгүүл Монголын Худалдаа Хөгжлийн банкны 4,8 хувийг “Голдмен Сакс” эзэмшихээр болсон тухай өчигдөр мэдээлжээ. Монгол улсын эдийн засаг өсч байгаа, ихээхэн ирээдүйтэй зах зээл учир “Голдмэн Сакс” Монголын банкны салбарт хөрөнгө оруулах болсон хэмээн дээрх мэдээллийн хэрэгслүүд хэлж байна. Лондонд төвтэй хуулийн байгууллага болох Hogan Lovells Голдмэн Сакст энэхүү наймааг зөвлөсөн гэнэ. Худалдаа Хөгжлийн банк ирэх 4 жилд уул уурхай, зам тээвэр, орон сууцны салбарт 68 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх байх гэж таамаглаж байгаа хэмээн Hogan Lovells мэдээлсэн байна.

Худалдаа хөгжлийн банкны нийт актив нь 1,4 тэрбум ам.доллар бөгөөд Монголын томоохон банкны нэг. 2004 онд Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас хөрөнгө оруулалт авсан Монголын анхны банк болж байжээ.
Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ “Уул уурхайн салбарын өсөлтийг даган Монголын эдийн засаг хурдацтай хөгжиж байна. “Голдмэн Сакс”-ын олон улсын мэргэжилтнүүд, санхүүгийн хүчин чадал нь бидний хөгжиж дэвжихэд туслах болно” хэмээн мэдэгджээ.

С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

medeelegch 2012-02-10 122.201.18.130

medree hulgaich luivarchdyn mengiig hadgalah gej zovj baina daa. odoo bur americ luivarchintai huivaldaj baih shiv dee.

Avatar

Зочин 2012-02-10 202.170.65.50

Mongolchuudiig tomchuud tooj baigaad bayarlax xeregtei

Avatar

Зочин 2012-02-10 202.131.233.187

xaaaxxxaaxaxaxaxaxaxaaaxxa

Avatar

Зочин 2012-02-10 202.170.65.50

Мэдрээгийн мэдрэл нь муудсан байна

Avatar

Зочин 2012-02-10 202.170.65.50

68 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт нь ч юу юм бэ

Avatar

Зочин 2012-02-10 180.247.10.215

Мэдрээ банкны салбарт амжилт олж болохыг мэдрээский

Avatar

Зочин 2012-02-10 180.247.10.215

МЭДРЭЭ улс төрд орон зай байхгүй гэдгийг МЭДРЭЭ байлгүй дээ—Хүн чаддаг чаддагаа л хийх хэрэгтэй

Avatar

1ОООзахиа с о м 2012-02-10 202.126.91.167

ЛИЗИНГЭЭР АВАХ БОЛОМЖ Ta хvссэн нөvтбvvкээ монголийн зах зээлийн vнээс хямдаар авхийг хvсэж байна уу тэгвэл манайхаар ороод vзээрэй мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГVЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна 1OOOzahia c o m Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100 оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Баярлалаа 1OOOzahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр5

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж