“Голдмэн Сакс” ХХБ-ны 4,8 хувийг эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

“Голдмэн Сакс” ХХБ-ны 4,8 хувийг эзэмшинэ

“Ройтерс” болон “Financial Times” сэтгүүл Монголын Худалдаа Хөгжлийн банкны 4,8 хувийг “Голдмен Сакс” эзэмшихээр болсон тухай өчигдөр мэдээлжээ. Монгол улсын эдийн засаг өсч байгаа, ихээхэн ирээдүйтэй зах зээл учир “Голдмэн Сакс” Монголын банкны салбарт хөрөнгө оруулах болсон хэмээн дээрх мэдээллийн хэрэгслүүд хэлж байна. Лондонд төвтэй хуулийн байгууллага болох Hogan Lovells Голдмэн Сакст энэхүү наймааг зөвлөсөн гэнэ. Худалдаа Хөгжлийн банк ирэх 4 жилд уул уурхай, зам тээвэр, орон сууцны салбарт 68 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх байх гэж таамаглаж байгаа хэмээн Hogan Lovells мэдээлсэн байна.

Худалдаа хөгжлийн банкны нийт актив нь 1,4 тэрбум ам.доллар бөгөөд Монголын томоохон банкны нэг. 2004 онд Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас хөрөнгө оруулалт авсан Монголын анхны банк болж байжээ.
Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ “Уул уурхайн салбарын өсөлтийг даган Монголын эдийн засаг хурдацтай хөгжиж байна. “Голдмэн Сакс”-ын олон улсын мэргэжилтнүүд, санхүүгийн хүчин чадал нь бидний хөгжиж дэвжихэд туслах болно” хэмээн мэдэгджээ.

С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж