Сараагийн шавийн хүсэл

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Сараагийн шавийн хүсэл

Поп хатагтай Б.Сарантуяа гарын ганц шавьтай. Тэрбээр өөрийн залгамж халааг бэлтгэж, Л.Насанбуян хэмээх бүсгүйг сонгож, шавиа болгоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл хэсэг хугацаанд багшийгаа дагаж, шоу тоглолтод нь оролцож явсан дуучин Насаа өөрийн уран бүтээлдээ ханцуй шамлан ороод байна. Мөн тэрбээр саяхан эхэлсэн "Universe Best Songs-2012” наадамд оролцож байгаа юм. Тэрбээр эхний шатандаа тэнцсэн бөгөөд өөрийгөө шилдэг 25-д шалгарч, цаашлаад түрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж