Түр хорооны даргыг томилов

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Түр хорооны даргыг томилов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт зарлагдсан ч ирц бүрдэхгүй байснаас 10.35 цагт эхэлсэн юм. Энэ өдрийн хуралдаанаар 10 шахам асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо. Хамгийн эхнийх нь Нэгдсэн бүртгэл мэдээллийн түр хорооны даргыг сонгох тухай байв. УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Ганбямбыг нэр дэвшүүлсэн байсан бөгөөд хуралдаанд оролцогчдын хувьд түүнд асуулт тавьж, санал хэлсэнгүй. Санал хураахад хуралд оролцогчдын 41-30 нь зөвшөөрч 73.2 хувийн саналаар УИХ-ын гишүүн Н.Ганбямба Нэгдсэн бүртгэл мэдээллийн түр хорооны даргаар сонгогдож, батлагдлаа. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Одоо чуулганаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж