МАК цементийн үйлдвэр байгуулахад FLSmidth-тэй хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

МАК цементийн үйлдвэр байгуулахад FLSmidth-тэй хамтарна

“Монголын Алт” компани /МАК/ Улаанбаатараас 330
км-ийн алсад орших Хөх цавын шохойн чулуун ордыг түшиглэн цементийн үйлдвэр
байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдээлж байсан билээ. Энэхүү үйлдвэрийг байгуулахаар
тус компани Данийн инженерингийн компани
FLDSmidth-ээр тоног төхөөрөмж нийлүүлэлт, инженеринг, барилга
угсралт зэрэг ажлыг гүйцэтгүүлэхээр 86 сая
еврогийн гэрээ байгуулжээ. Энэхүү
үйлдвэр нь өдөрт 3000 тонн цемент бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай байх юм.  

FLSmidth компани нь МАК-ийн шинээр ашиглалтад оруулах гэж буй зэс
баяжуулах үйлдвэрийн технологийг нийлүүлэх компаниар өнгөрсөн оны сүүлээр
тодорсон билээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж