Опра “Оскар”-ынхантай

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Опра “Оскар”-ынхантай

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос өмнөхөн хамгийн магадлал өндөртэй нэр дэвшигчидтэй ярилцлага хийдэг уламжлалаа Опра Уинфри хадгалахаар шийджээ. Энэ сарын 15-нд тэрбээр өөрийн “Oprah Winfrey Network” телевизийн сувгаараа өнөө жилийн Кино академийн шагналд нэр дэвшээд байгаа Виола Дэвис, Октавия Спенсер, Жона Хил нартай ярилцлага хийнэ.

Энэхүү нэрвтрүүлэг “Опрагийн Оскарт зориулсан тусгай дугаар” нэртэй. Харин “Оскар”-ын шагнал гардуулах 84 дэх удаагийн ёслолын ажиллагаа энэ сарын 26-нд болж, алтан цомын эздийг зарлана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж