“Coal Mongolia-2012” үзэсгэлэн нээлттэй явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

“Coal Mongolia-2012” үзэсгэлэн нээлттэй явагдаж байна

“Coal Mongolia-2012”-ын үзэсгэлэн уул уурхайн салбарынханд нээлттэй явагдаж байна.
“Coal Mongolia-2012” чуулга уулзалтад ханган нийлүүлэлт болон бусад үйлчилгээ үзүүлэгч томоохон 62 компани үзэсгэлэн гаргаж байна. Үзэсгэлэнд “Монголын алт”, “Энержи ресурс”, “Говь коал”, “Monnis international”, “Hunnu coal”, “Blast”, “Wirtgen”, “Rock Drilling”, “Аянчин”, “Шарын гол” зэрэг олон компани оролцож байна. Компаниудаас хамгийн шилдэг үзэсгэлэн гаргасныг нь шалгаруулах аж. Тиймээс компаниуд үзэсгэлэнгээ хүний хараа булаахаар засахыг хичээсэн байна. Мөн компанийнхаа дэлгэрэнгүй танилцуулага, бүтээгдэхүүний дээж, бэлэг дурсгалын зүйлс зэргийг дэлгэн тавихын сацуу сонирхсон хүн бүхэнтэй нэрийн хуудас солилцон харилцаа холбоо тогтоож буй аж. Уул уурхайн шилдэг компаниуд, ханган нийлүүлэгч, бусад үйлчилгээ үзүүлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцахыг хүссэн уул уурхайн салбарынханд үзэсгэлэнгийн хаалга нээлттэй юм байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайнхан ямар нэг төлбөр төлөх шаардлагагүйгээр үзэсгэлэнд нэвтэрч хэрэгтэй мэдээллээ авч болох аж. Дашрамд сануулахад, чуулга уулзалт, үзэсгэлэн “SS-convention center”-д болж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж