Чанаргүй зээлийн хэмжээ буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Чанаргүй зээлийн хэмжээ буурчээ

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл нэгдүгээр сарын эцэст 328.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас хоёр тэрбум төгрөг буюу 0.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 33.5 тэрбум төгрөг буюу 9.3 хувиар буурчээ. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгө сарын эцэст 657.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 7.9 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 16.1 хувиар өссөн байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл сарын эцэст 5649.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас нэг хувь, өмнөх оны мөн үеийнхээс 64.2 хувиар өсөв. Харин хугацаа хэтэрсэн зээлийн ерийн үлдэгдэл сарын эцэст 73.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас нэг хувиар өсөж, өмнөх оны мөн үеийнхээс 28.3 хувиар буурчээ.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж