Цахим үнэмлэхийг хэвлэх ажил 20-ноос эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг хэвлэх ажил 20-ноос эхэлнэ

Шинэчлэгдэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрт цахим үнэмлэх олгохоор болсон билээ. Энэхүү үнэмлэх нь дөрвөн зэрэглэлийн 14 нууцлалтай, тухайн хүний талаарх мэдээллийг багтаасан чип бүхий цахим иргэний үнэмлэх байх юм. Цахим үнэмлэхийг 14 хоногийн хугацаанд туршихад шалгалтад тэнцжээ. Тиймээс энэ сарын 20-ноос хэвлэж эхлэхээр болсон бөгөөд хоногт 48 мянган ширхэг үнэмлэх хэвлэхээр төлөвлөж буй юм байна. Иргэний цахим үнэмлэхийг эхний удаа үнэгүй олгох бөгөөд харьяа дүүрэгт цахим иргэний үнэмлэх тарааж эхэлсэн үед одоогийн иргэний үнэмлэхээр солиулж болох ажээ.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж