Байгаль орчин хамгаалах ажил хүрээгээ тэлж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Байгаль орчин хамгаалах ажил хүрээгээ тэлж байна

Архангай аймагт “Байгаль орчны иргэний зөвлөл” салбар зөвлөлөө байгуулжээ. Зөвлөл байгуулах хуралд төрийн бус 10 байгууллагын 25 хүн оролцсон байна. Хурлаар Архангай аймаг дахь салбар зөвлөлийг байгуулж, Удирдах зөвлөлийн тав, Хяналтын зөвлөлийн гурван гишүүнийг сонгосон аж. Салбар зөвлөлийн тэргүүнээр “Цэвэр орчин бидний амьдрал”  ТББ-ын гишүүн н.Амарзаяаг сонгожээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсад байгаль орчны чиглэлээр 600 гаруй ТББ, 13 мянга орчим хүн ажиллаж байгаа аж. Мөн тус зөвлөлийн салбарыг Өвөрхангай, Дархан-Уул, Өмнөговь, Хөвсгөл, Увс, Дорнод, Төв, Сэлэнгэ зэрэг аймагт байгуулсан байна. Эдгээр салбар зөвлөлд орон нутаг дахь байгаль хамгаалах байгууллагууд өргөнөөр  хамрагдаж, аймгийн Засаг дарга, ИТХ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, хяналт, олон нийтийг идэвхжүүлэх, салбар зөвлөлийн нэрэмжит төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэдэг болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж