
Дашрамд дурдахад, Монгол Улсад байгаль орчны чиглэлээр 600 гаруй ТББ, 13 мянга орчим хүн ажиллаж байгаа аж. Мөн тус зөвлөлийн салбарыг Өвөрхангай, Дархан-Уул, Өмнөговь, Хөвсгөл, Увс, Дорнод, Төв, Сэлэнгэ зэрэг аймагт байгуулсан байна. Эдгээр салбар зөвлөлд орон нутаг дахь байгаль хамгаалах байгууллагууд өргөнөөр хамрагдаж, аймгийн Засаг дарга, ИТХ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, хяналт, олон нийтийг идэвхжүүлэх, салбар зөвлөлийн нэрэмжит төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэдэг болжээ.