Чуулганыг өндөрлүүлэх эсэх нь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Чуулганыг өндөрлүүлэх эсэх нь тодорхойгүй байна

Урьдчилан товлосноор өнөөдөр УИХ-ын намрын чуулганыг өндөрлүүлэх ёстой. Чуулганы хаалтыг өнөөдөр хийнэ гэдэг дээр эрхэм гишүүдийн дийлэнх санал нэгтэй байгаа аж. Гэвч хэлэлцэх асуудлын байдлаас шалтгаалан чуулган завсарлах эсэх нь тодорхой бус болжээ.

Өнөөдрийн байдлаар үдээс өмнө чуулганы нэгдсэн хуралдаан, үдээс хойш байнгын хороо, түр хороод хуралдана.

Хамгийн гол нь УИХ дахь АН, МАН-ын бүлгийн гишүүдээс тус тусдаа өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг өнөөдрөөс байнгын хороогоор хэлэлцэж эхлэх юм. Уг төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд хаврын чуулганд шилжүүлбэл намрын чуулган өнөөдөр өндөрлөх, намрын чуулгандаа багтааж хэлэлцэнэ гэвэл чуулганы хаалтыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулах хоёрдмол байдал үүссэн байна.

Мөн УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд хураддана гэсэн мэдээлэл чих дэлслээ. Намрын чуулганыг өнөөдөр өндөрлүүлэх эсэхийг өнөө оройдоо шийднэ гэсэн хариуг УИХ-ын даргын зөвлөх өглөө.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж