Дарханы иргэд утаагүй зуух хэрэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Дарханы иргэд утаагүй зуух хэрэглэнэ

“Утаагүй Дархан” хөтөлбөрийн хүрээнд энэ онд Дархан-Уул аймгийн 4500 өрхийг бүрэн шаталттай зуухаар  хангахаар болжээ. Одоогоор Канадад  үйлдвэрлэсэн зуухыг хөнгөлөлттэй үнээр оруулж ирэхээр тендер зарласан байна. Эдгээр зуухыг Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн хүрээнд иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгохоор төлөвлөжээ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд Дархан суманд ихэнх аж ахуйн нэгж, бүх шатны сургууль цэцэрлэгүүд хашаандаа  хогоо шатааж буйг зогсоох шаардлагатай байгаа гэнэ. Утаагүй зуухаас гадна Дархан хотын нийт тээврийн хэрэгслийн 30 хувийг  хийн түлшинд шилжүүлж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулахаар зорьж байгаа юм байна. 

 Эх сурвалж: http://local.time.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж