Хотын удирдлагууд хичээл заав

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Хотын удирдлагууд хичээл заав

Өнөөгийн Улаанбаатар хотыг “Нийслэл хүрээ” хэмээн нэрлэхээр тогтсоны 100 жилийн ойн энэ өчигдөр (02.09) Нийслэлийн удирдлагууд Ерөнхий боловсролын сургуулиудаар зочилж, Нийслэл хүрээний түүхээр хичээл заалаа. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн 9 в бүлгийн хүүхдүүдэд нийслэл хүрээний түүхтэй холбоотой, тэр бүр олонд дэлгэгдээгүй ховор сонин зургуудыг сонирхуулж, чухал чухал тоо баримт, мэдээллээр хүүхдүүдийн мэдлэгийн хүрээг тэлсэн юм. Мөн хотын иргэн ямар соёлтой байх, улсынхаа нийслэлд амьдарч буй иргэн ямар онцлогтой байх талаар сонирхолтой жишээ баримтаар ярьж сонирхууллаа.

Улаанбаатар хотод байгаа сургуулиудаас ганцаараа дотуур байртай тус сургуульд эдүгээ 1003 хүүхэд суралцаж байна. Байгуулагдаад 50 гаран жил болж буй 73 дугаар сургуулийн засварт зориулж хотын төсвөөс 80 сая төгрөг шийдсэнээ хотын нэгдүгээр орлогч сургуулийнханд дуулгасан. Биеийн тамираар тэргүүлдэг, төгсөгчид нь дараагийн шатны сургуулиудад амжилттай элсдэг “төмөр замын сургуулийнхан” сурлагын өндөр амжилттай шинэ оноо угтжээ.

Эх сурвалж: http://ulaanbaatar.m
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж