Мэнгэ хүний хувь заяаг тодорхойлдог гэнэ | News.MN

Мэнгэ хүний хувь заяаг тодорхойлдог гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Мэнгэ хүний хувь заяаг тодорхойлдог гэнэ

Хүний биен дээрх мэнгэ нь хүний биеийн аль ч хэсэгт байж болдог. Тиймээс хүний биен дээрх мэнгэ хэзээ хэрхэн гарахыг нь хэн ч мэддэггүй. Бас ямар учиртай болохыг нь ч мэддэггүй. Хүний нүүр болон биен дээрх мэнгэнүүд нь түүний хувь заяаг илэрхийлдэг юм.

Духан дээрх мэнгэ

Духан дээрх мэнгэ нь бусадтай хэл амаа ололцох чадварыг илэрхийлдэг. Харин хөмсөгний дээр нь ийм мэнгэтэй бол ухаалаг, аливааг ойлгох, юмыг сайн тодорхойлж мэдэрдэг хүний шинж юм. Ийм мэнгэтэй хүн ихэнхдээ улс төр, дипломат гэх мэтийн ажилтай байдаг.

Хамрын хянган дээрх мэнгэ

Нэг ёсны духны гол хэсэгт буюу гуравдахь нүдний хэсэг. Ийм мэнгэтэй хүн лам хуврага, гэгээн хүн болох чадвартай. Гэвч үе үе тэдний толгой их хүчтэй өвддөг юм.

Хацар дээрх буюу нүдний доор байрлах мэнгэ

Энэ бол сайхан сэтгэлтэй, эелдэг зөөлөн зан, өөрийгөө золиослох чадвар юм. Нүдний орчимд, чамархай буюу хацар дээрээ мэнгэтэй
эмэгтэй эрчүүдийг өөртөө татах бараг ид шидийн гэмээр чадвартай. Ийм мэнгэтэй бүсгүйчүүд бусадтай харьцахдаа болгоомжтой бай.

Зовхин дээрх мэнгэ

Зовхин дээрх мэнгэ нь тэр бүр сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй. Учир нь зохимж муутай байдаг. Тэд ядаргаанд орохдоо амархан төдийгүй, тэвчээргүй, сул дорой. Тэдэнд амьдралын эрч хүч хэрэгтэй байдаг. Ийм хүмүүсийн ихэнх нь оюун ухаандаа, сэтгэл хөдлөлдөө захирагддаг.

Эрүүн дээрх мэнгэ

Эрэгтэй хүний хувьд энэ мэнгэ нь эзэрхэг түрэмгийн шинж. Харин баруун чамархайндаа мэнгэтэй бол та сэтгэл хөдлөлөө нууж чаддаг төдийгүй таны хувьд амьдралд зөв дүгнэлт хийхэд хэзээ ч оройтдоггүй. Тэд нөхцөл байдлыг амархан дүгнэж, лэв шийдвэрт хүрдэг. Энэ зан нь эсрэг хүйсний хүмүүсийг нь түүн рүү соронзон мэт татахад хүргэдэг.

Хэлэн дээрх мэнгэ

Урт настай хүмүүс. Өөрийн ялимгүй янгуучлалаас ч тэд их өвчин байгаа мэт дүр исгэж чадна.

Хүзүүн дээрх мэнгэ

Ийм мэнгэтэй эрэгтэй хүн сул дорой, олон дутагдалтай, тогтвор муутай байдаг. Түүний ааш зан байнга өөрчлөгдөж, харин ийм мэнгэтэй эмэгтэй өөрийнхөө үзэл бодолд тулгуурлаж амьдралдаа шийдвэр гаргадаг. Заримдаа бүр хамаг юмаа солих, хүсэл мөрөөдөл, эр нөхрөө солих ч хүсэлтэй байж мэдэх юм.

Хамар дээрх мэнгэ

Ийм хүн их хөнгөн байдаг. Тэд хошин зантай. Нийтэч зантай. Тэд амьдралын зарим нэгэн шалгуурт өөрийгөө тэнцүүлэх гэж чармайдаггүй.

Толгойн үсэн доторх мэнгэнүүд

Зулай орчмын мэнгэнүүд нь агуу их сэтгэгчид, амьдралаас ангид орших чадвартай хүмүүс байдаг. Харин толгойн дагзанд байх мэнгэ
нь нууцлаг хүн гэдгийг нь илтгэж байна.

Чихэн дээрх мэнгэ

Ийм хүмүүс их онгироо, сагсуу, өөрийн сайн талыг дөвийлгөх, дутагдлаа мартах хандлагатай, тэд юугаа ч гайхуулахаас буцдаггүй.

Уруул дээрх мэнгэ

Уруул дээрээ мэнгэтэй хүний уруул нь их цайвар байдаг. Тэд сул дорой, өөрийн үйлдлийг харьцуулах чадваргүй байдаг. Ихэнхдээ
ажлыг хойш тавих сонирхолтой.

Мөрөн дээрх мэнгэ

Ийм мэнгэтэй хүмүүс их хүч чадалтай. Тэд өөрийн хүчинд итгэдэг. Гэхдээ түүний хувьд бусдын хийж чадахаар хялбархан үйлдэл нь
хүртэл өөрт нь тун хүнд санагддаг нь дутагдалтай зан нь юм.

Хөхөн дээрх мэнгэ

Хөхөн дээрээ мэнгэтэй эмэгтэй үр хүүхдээ жинхэнэ хайраар өсгөдөг. Тэдний хамгийн сайхан чанар нь эхийн хайр. Харин заримдаа энэ нь муу муухай, дутагдалтай занг илэрхийлж болох юм. Өөрөөр хэлбэл завхай, хайр дурлалын шунан дурлагч, бусдын сэтгэлийг татахын тулд юу ч хийхээс буцдаггүй.

http://nj.miniih.com/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

e 2012-02-10 97.120.255.134

Nudnii doorh mengiig muu gedeg bsan sh de

Avatar

soso 2012-02-10 182.160.40.240

Hutsaj baigaa ni shuu odoo buur yarih bichih um oldohoo bolj dee gej

Avatar

Зочин 2012-02-10 80.171.118.227

nuuts gazriin menge, bas hajuu tashaanii deer menge ymar utgatai?

Avatar

Hahaha 2012-02-10 122.201.18.129

Boovondoo mengetei bol.?

Avatar

bilgee 2012-02-10 202.126.91.154

Оффисийн тусгаарлах хананы төгс шийдэл. Утас94046410

Avatar

zochin 2012-02-10 202.131.233.174

hen ch iim yum zohiono

Avatar

1ОООзахиа с о м 2012-02-10 202.126.91.167

ЛИЗИНГЭЭР АВАХ БОЛОМЖ Ta хvссэн нөvтбvvкээ монголийн зах зээлийн vнээс хямдаар авхийг хvсэж байна уу тэгвэл манайхаар ороод vзээрэй мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГVЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100 оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Баярлалаа Монголын хамгийн хямд интернет дэлгuuр9

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж