Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороод, түр хороодын хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

НЭГ. НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

10.00 цагаас:

1. Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны даргыг сонгох тухай асуудал; 

– Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна. 

2.    "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна.

3.    Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн албан татварын  тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

– Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна. 

4.    "Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

– Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА танилцуулна. 

– Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.МӨНХ-ОЧИР танилцуулна. 

5.    "Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Нарийн бичгийн дарга нарын газар, түүний ажилтан, гишүүн улсуудын төлөөлөгчдийн эрх яамба, дархан эрхийн тухай конвенц"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

– Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР танилцуулна.

– Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.ЧУЛУУНБАТ танилцуулна. 

6.    Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Тогтвортой амьжиргаа-II төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 

– Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.

– Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна. 

7.    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

– Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА танилцуулна. 

– Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.ЧУЛУУНБАТ танилцуулна. 

8.    "Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай", "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЧИРБАТ танилцуулна. 

16.00 цагаас: 

/Хуваарьт заасны дагуу Байнгын хороодоор чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэсэн асуудлуудыг хэлэлцэнэ/.

ХОЁР. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:

1.    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;  
  • Зарим дэд хорооны даргыг сонгох тухай.  

2.    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;  
  • Шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; 
  •   "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.  

3.  Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "А" танхимд:
 

Хэлэлцэх асуудал:

  •  Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /гурав дахь хэлэлцүүлэг/;
  • Төсвийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;  
  • "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/; 
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөх тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/.                         

4. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны       хуралдаан 14.00 цагаас "В" танхимд:

Хэлэлцэх асуудал:
 

  •  Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  •  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;  
  • Инновацийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүд /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямбаас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/.  

5.  "Шинэ Улаанбаатар" түр хорооны хуралдаан 12.00 цагаас "В" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Түр хорооны даргыг сонгох тухай асуудал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж