Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв

Өнөөгийн Улаанбаатар хотыг “Нийслэл хүрээ” хэмээн нэрийдэхээр тогтсоны 100 жилийн ойн хүрээнд хотын удирдлагууд өчигдөр Төрийн ордны арын цэцэрлэг дэх Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Анх 1639 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуурын хөвөөнөө шаваа тавьж, Шар бүсийн орд хэмээн нэрлэгдэж байсан нийслэл 1778 онд одоогийн байгаа газартаа буюу Хүн чулууны хонхорт суурьших хүртлээ 28 удаа нүүдэл хийжээ. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсныхаа дараа 1912 оны энэ өдөр Ар Монголын улс төр, эдийн засаг, соёл, шашны төв болсон “Их хүрээ”-г Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын нийслэл “Нийслэл хүрээ” хэмээн зарлан тунхагласан өдөр юм.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж