СХД-т хийх шалгалт өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

СХД-т хийх шалгалт өнөөдөр эхэлнэ

Сүүлийн үед Нийслэлийн Онцгой байдлын газрын 101, 105 дугаарын утсанд ирж буй дуудлагагын дийлэнхийг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэдээс ирүүлсэн гал түймэр, гамшиг ослын дуудлага эзлэх болжээ. Тиймээс нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 14 тоот тушаалаар өнөөдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага, томоохон зах, үйлчилгээний төвүүд, айл өрхүүдэд болзошгүй гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалт хийхээр болжээ. Өмнө нь энэ сарын 4-9-нд Баянзүрх дүүрэг шалтгалт хийсэн бөгөөд эцсийн хариу хараахан гараагүй байгаа аж.

                                Д.Жаргалсүрэн

.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж