Биеийн байцаалтын микроблог

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Биеийн байцаалтын микроблог

Одооноос эхлэн Бээжингийн орон нутгийн суурин дахь (Хятадад Twitter хаагдсан байгаа) аккаунтын эзэд албан ёсоор бүртгүүлэн өөрийн тухай бүх мэдээллээ өгөх хэрэгтэй болжээ. Хятадад Twitter сүлжээг хааснаас хойш адилхан алдартай болсон Хятадын Weibo-гийн блогуудад Бээжингийн эрх баригчид руу давшилт хийж эхэлжээ. Тиймээс олон нийтийн энэ сүлжээний бүх хэрэглэгчдийг албан ёсны бүртгэлд хамруулна гэж AFP агентлагт Бээжингийн захиргааны интернэт мэдээллийн товчооны төлөөлөгч  Тун Лицян батлан хэлжээ. Weibo сүлжээний үйл ажиллагааны зохицуулалт, менежмент, хөгжлийн асуудлаар Бээжинд явуулсан семинар дээр энэ шинэ журмын талаар анхлан гаргаж ярьсныг бие даасан  “Shanghaiist”  портал энэ мягмар гаригт мэдээлсэн юм.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын дундуур блогийн шинэ хэрэглэгч бүр заавал бүртгүүлэх ёстой гэсэн журам гарсан бөгөөд энэ гуравдугаар сарын 16-наас хэрэгжүүлж эхэлнэ. 

Weibo, Sina, Sohu, NetEase ба TenCent платформуудын аккаунтын эзэд хувийн бүх мэдээллээ улсад бүртгүүлэх бөгөөд биелүүлэхгүй бол тэдэнд хязгаарлалт тавина гэж Тун Лицян мэдэгдсэн байна. Бүртгүүлэх журам шинэ хэрэглэгчдийн хувьд мөрдөгдөж эхэлсэн нэгдүгээр сарын 1-нээс хойш өөрийн аккаунтаа Weibo дээр гурван сая хүн нээлгэжээ.
“Цуу яриа, бүдүүлэг байдалтай” тэмцэх шалтгаанаар интернэтэд нэмэлт хориг оруулсан анхны хот нь Бээжин болж байна. Түүний араас Шанхай, Гуанжоу ба Шэньжэнь дагалдах гэнэ. Хятадын микроблогингийн платформуудын ажиллагааны журамд оруулж байгаа өөрчлөлтийн үнэн шалтгаан нь иргэний медиа хэрэгслийн нэр алдар өсч байгаа явдал гэдэгт эргэлзэх хэрэггүй биз. Тухайлбал, арванхоёрдугаар сард Weibo нь Гуандун мужид шинэ цахилгаан станц барихаар газар булаасан гэх олон нийтийн эсэргүүцлийн гол мэдээллийн эх сурвалж болж байсан юм.

Одоохондоо шинэ журам зөвхөн Бээжинд үйлчлэх бөгөөд “The Shanghai Daily” сонинд өгүүлснээр 24 сая хүнтэй  Шанхайд нийслэлийн адил шинэ журам мөрдөх талаар авч хэлэлцээгүй гэж хотын захиргааны интернэт байгууллагууд мэдээлсэн ажээ. Хязгаарлалтын журам тогтоосон тухай мэдээ гарсны дараа Нью-Йоркийн NASDAQ бирж дээр арилжаалж байгаа “Sina Corp” болон “Sohu.com Inc” компаниудын хувьцааны үнэ 6,6 ба 3,4 хувиар уналаа гэж Forbes дамжуулжээ.
Хятадад одоо интернэтийн хэрэглэгчдийн тоо 500 орчим сая байгаа бөгөөд контентын шүүлтийн  хязгаарлалтай. Шүүлтийг албан ёсоор “Алтан бамбай” гэж нэрлэдэг боловч дэлхий даяар “Хятадын их файрбол” гэсэн нэрээр алдаршсан шүүлтийг 2003 оноос эхлэн ажиллуулсанЗасгийн газар нь улс төрд харшилж байна гэсэн сүлжээнүүд үүний тоонд барууны мэдээллийн сайтуудад түр хугацааны хориг, хаалт тавьж иржээ. Коммунист дэглэм олон нийтийн медиад хандах сөрөг хандлагаа нуудаггүй. Энэ талаар 2010 онд Бээжингийн их сургууль дээр тусгай бага хурал явуулсан. Өнгөрсөн жилд “Микроблогуудыг Засгийн газраас ашиглах тухай анхны үндэсний илтгэл” нь нийтлэгдсэн юм. Өдгөө Weibo сүлжээнд Засгийн газрын албан ёсны 20 гаруй мянган аккаунт бүртгэгджээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж