”Том компаниуд ЖДҮ-ээ дэмжих хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

”Том компаниуд ЖДҮ-ээ дэмжих хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос зарим асуултад хариу авлаа.


-Саяхан
ордонд болсон Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чуул­га уулзалтад та
оролцож байгаа ха­рагдсан. УИХ-д суугаа үйлдвэрлэл эрхлэгчдийн
төлөөлөгчдийн нэг бол та. Тэгэхээр тэдний зовлон жаргалыг сайн мэдэж л
байгаа. Уг нь төрөөс өнгөрсөн гурван жилийн хугацаанд багагүй л дэмжлэг
үзүүлсэн ч үйлд­вэр­лэл эрхлэгчдэд нийтлэг тохиолд­дог зээл, орон
нутгийн дэмжлэг, томоо­хон үйлдвэр, аж ахуйн нэгжийн дэмжлэг гээд л
байнга яригддаг асууд­лууд хөнгөрөөгүй л байгаа санагдлаа?

-Үнэхээр
энэ Монгол улс бол үйлд­вэрлэл эрхлэгчдийнхээ л нуруун дээр яваа шүү
дээ. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэдэг бор зүрхээрээ л
зүтгэж яваа хүмүүс. Мон­голын нийгмийг хөдөлгөгч дундаж дав­харгынхан
чинь тэд. Тиймээс төрөөс зайлшгүй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. 2009 онд
тэдэнд хөнгөлөлттэй нөх­цөлөөр зээл олгохоор төрөөс 30 тэрбум төгрөг
төсөвлөсөн. 2010 онд  мөн 30 тэрбум гээд л төсөвлөж, зээл гаргасан. 2011
онд гэхэд л сүм хөгжүүлэх санд 24, дүүргүүдэд 30 тэрбум гээд нийт 200
гаад тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр бүрдүүлж өгсөн. Энэ бол багагүй
дэм болсон ч хангалттай мөнгө биш. Тэгэхээр томоохон аж ахуйн нэгжүүд
маань жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж тэднийг ханган
ний­лүүлэгчээр тогтвортойгоор ажил­луулах нь олон хүний амьдралын
батал­гаа болж буй юм л даа.Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тодорхой
төсөл хөтөлбөрүүдэд хамруулах талаар төр ярьдаг. Тавантолгой, Оюутолгой
тө­сөл хэрэгжсэнээр жижиг дунд үйлд­вэрлэл  дагаад олноор бий болно
гэдэг.  Хэрэгжиж амжаагүй Тавантолгой төс­лийг хүлээж байснаас одоо
ажиллаж бай­гаа том аж ахуйн нэгжүүддээ дө­рөөлж жижиг дунд үйлдвэрүүдээ
хөг­жүүлмээр байна.Тухайлбал Эрдэнэт, Дарханы Хар төмөрлөг, Хөтөлийн
цемент шохойн үйлдвэрүүдээ дагал­дуулж жижиг дунд үйлдвэрлэлийг
хөгжүүлэх шаардлагатай.

-Гэхдээ манай үйлдвэрлэг­чид өөрсдөө
ханган нийлүүлэгч байх чадамжгүй, бараа бүтээгдэхүүн нь хангалттай
чанартай биш байх нь элбэг. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэр гээд маш том
хэрэглэгч танай аймагт байна. Тус үйлдвэр жижиг дунд үйлдвэрлэл
эрхлэгчдээ хэрхэн дэмждэг юм бол?

-Нэг үеэ бодвол манай
үйлдвэрлэл эрхлэгчдийн чадамж эрс дээшилсэн гэж би хувьдаа боддог.
Технологийн шинэч­лэлийг аль болох хийх гэж эрмэлздэг болж.Саяхан манай
Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид
маань чуулсан л даа. Тэд олон асуудлыг хөндсөн.  Эрдэнэт үйлдвэр
аймгийнхаа аж ахуйн нэгжийг дэмжих үйл ажиллагаа муу, үйлчилгээний гэрээ
хэлцэл хийхгүй байгаа талаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гомдоллож
байна лээ. Тэд надаас үүнийг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлээч ээ гэж
хүссэн. Тиймээс миний зүгээс Эрдэнэт үйлдвэрийн захиргаанд 30 хүртэлх
сая төгрөгийн бага хэмжээний ажил гүйцэтгэх гэрээг  аль болох орон
нутгийнхаа үйлдвэрүүдтэй байгуулж, ил тод тендер зарлаач ээ гэсэн хүсэлт
тавиад байна.

-Жижиг дунд үйлдвэрлэл эрх­лэгч­дэд төрөөс
олгож буй мөнгө чам­лалттай байна. Барьцаа хөрөнгө бага үнэлж байна гэж
байнга ярь­даг.”Зээлийн батлан даалтын сан”-г хэзээ бий болгох бол.
УИХ-аар энэ асууд­лыг хэрхэн шийдвэрлэх гэж байна?

-“Зээлийн 
батлан даалтын сан”-г  байгуулах нь зөв асуудал гэж боддог. Цаг
алдалгүй энэ асуудлыг УИХ-аас шийдвэрлэх хэрэгтэй байна. Энэ нь олон
жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд томоохон дэмжлэг болно.  Барьцаа
хөрөнгөгүйгээс болоод үйлдвэрлэл эрхэлж чадахгүй байгаа хүмүүс олон
байна. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзахад байнга л энэ
асуудлыг хөнддөг.

-Хөдөө орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл
эрхлэгчдийг төрөөс олгож байгаа хөнгөлөлтэй зээлд хамруулах асуудлыг
Засаг дарга нар нь шийдэх болсон. Засаг дарга нарын хувьд олон хүнд
хүртээх үүднээс багахан дусал төдийхөн зээл олгодог бололтой юм билээ?

-Үнэн.
Жижиг дунд үйлдвэрлэл олноор бий болго гээд төрөөс үүрэг өгчихдөг.
Нөгөө Засаг дарга нар нь олон үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжсэн хүн болох
гээд талаар нэг цацчихдаг. Нэг талаар төрөөс олгож байгаа зээлийг олон
хүнд хүртээх нь зөв. Нөгөө талаар жижиг дунд үйлдвэрүүдээ дэмжье гэвэл
илүү хөрөнгө өгмөөр байна. Үйлдвэрлэгчид сая ярьж байна лээ, чуулга
уулзалтаар.  Барьцаа хөрөнгийг нь бага үнэлдэг, үйл ажиллагаагаа
өргөжүүлж ахиад зээл авья гэхээр өгдөггүй гэхчилэн. Зээлээ цаг хугацаанд
нь төлөөд явж байгаа хүнд дахиад зээл өгөхөд гэмгүй  байх. Бас нэг
ярьсан асуудал нь Монголбанк бодлогын хүүгээ чангаруулснаар арилжааны
банкууд зээлийн хүүгээ өсгөчихсөн. Энэ нь тэдэнд багагүй хүндрэл учруулж
байгаа бололтой.  Бас зээлийг өмнө нь орлогын 80 хувьд тултал олгодог
байсан бол өнөөдөр 70 хувьд өгч байгаа. Энэ бүхэн жижиг дунд үйлдвэрлэл
эрхлэгчдэд хүндрэл учруулж байна л даа.  Зээлийн хүү нь өсөөд,
үйлдвэрлэлийн  түүхий эх болох бараа материалын үнэ нэмэгдэхээр
үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөр хөдөөгийнхөн
худалдаж авах нь багасах нь тодорхой. Энэ бүхнийг холбогдох яам, төр
анхаарах л хэрэгтэй байна.

Ж.Эрхэс


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж