
Бензин, шатахууны хомсдол хийгээд үнийн асуудал монголчуудын хувьд байнгын хүнд асуудал байсаар ирсэн. Газар зүйн байрлалаараа ч мөнхийн хоёрхон хөрштэй монголчууд нефтийн хямралд байнга л нэрвүүлж байдаг. ОХУ нефтийн бүтээгдэхүүнийн экспортдоо хориг тавих буюу дэлхийн зах зээлд үнэ өсөх болгонд Монголд нефтийн хямрал болдог.
Хэдийгээр өргөн хэрэглээний барааны суурь үнэд нөлөөлдөг шатахууны үнийг тогтортой байлгахын тулд төр засаг нь, импортлогчид ч чармайж байгаа ч хүндрэлтэй асуудлууд тулгарсаар байгаа аж. Үүнийг судлаачид зөвхөн үнийн хямрал бус тогтолцооны хямралын хэмжээнд хүрсэн асуудлыг цогцоор нь ёстой гэж томьёолж байгаа юм. Тэгвэл яавал бид нефтийн хямралаасаа ангижрах боломжтой вэ. Яг энэ асуудлаар судлаач, мэргэжилтнүүд хэлэлцүүлгийн үеэр шүүн ярилцлаа. Үүнд нефтийн нөөцийг бий болгох, хараат бус байдлаас гарах, дотооддоо газрын тосны эрэл хайгуулаа үргэлжүүлэн, нефть боловсруулах үйлдвэртэй болох гэх мэтчилэн олон чухал саналууд яригдаж байсан. Монголчуудын хамгийн хурц асуудал болоод шатахуун тойрсон халуун хэлэлцүүлэг үүгээр өндөрлөхгүй. Ирэх гуравдугаар сарын 5,6-нд болох Монголын эдийн засгийн форумын бас нэгэн чухал сэдэв байх юм. Тиймээс энэ сэдвээр иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид бүгд санал бодлоо илэрхийлж, хямралаас гарах гарцыг хамтдаа илэрхийлэхийг уриалж байгаа аж. Ингээд форумын зүгээс гуравдугаар сарын 5-ны хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нээлттэй хэлэлцүүлэг явуулахаар боллоо. Иргэн та ч гэсэн хэвлэл мэдээллээр явуулах энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо илэрхийлэх боломжтой юм байна шүү.
Зочин 2012-02-10 122.201.19.68
neft bolovsruulah uildver hurdan barih heregtei. oor ymar garts haih gesen ym.
Зочин 2012-02-10 202.21.105.245
Ер нь бол төр аливаа бизнест оролцох оролцоогоо зогсоох хэрэгтэй. Эрх мэдлийн хүрээнд хэдхэн компаний эрх ашгийг хамгаалж тэрнийхээ төлөө тэднээс татаас авч байна ш дээ. Энэ мөнгийг монополиуд ард түмнээс л шууна. Эсвэл импортлох эрхийг бүх компаниудад нээлттэй орхи. Хэрвээ оролцох гээд л байгаа юм бол оролцсон шиг оролцох ёстой. Импортлох эрхийг өөрсдөө хэрэгжүүлж жижиглэнг нь харин хувийн хэвшлийнхэнд тодорхой хязгаартайгаар өгөх хэрэгтэй ш дээ.
1ОООзахиа с о м 2012-02-10 202.126.91.167
ЛИЗИНГЭЭР АВАХ БОЛОМЖ Ta хvссэн нөvтбvvкээ монголийн зах зээлийн vнээс хямдаар авхийг хvсэж байна уу тэгвэл манайхаар ороод vзээрэй мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГVЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100 оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Баярлалаа Монголын хамгийн хямд интернет дэлгuuр2