Сирид нэг өдрийн дотор 117 хүн алагджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Сирид нэг өдрийн дотор 117 хүн алагджээ

Мөргөлдөөний улмаас зөвхөн 8-ны өдөр 117 сиричүүд үрэгдлээ гэж “Аль-Арабия” телевиз мэдээлэв. Тогтмол  их бууны буудлага дор байгаа Хомс хотод гэхэд л 93 хүн алагджээ. Хотыг хамгаалж байгаа хүмүүсийн яриагаар тэнд минут тутам дэлбэрэлтийн чимээ тасрахгүй байгаа ажээ. Сирийн төрийн телевизээр мэдээлснээр Баяд хотын орчинд дэлбэрэх бодистой автомашин дэлбэрч хэд хэдэн хүн алагдсан байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж