Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Дунай мөрөн хөлджээ

Европт сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хэт их хүйтэрч байна. Хүйтний эрч чангарснаар Балканы хойгт Дунай мөрөн хөлдөн Румын, Болгар, Серб, Хорватийн усан тээвэр зогсчээ. Цас ихтэй байгаа учир Стамбулын 70 нислэг хойшлогдов. Азербайжанд 40 жил болоогүй хүйтэн болж крантны ус хөлджээ. Украинд хүйтний улмаас 150 гаруй хүн амиа алдлаа. Оросын өмнөд нутагт 30 хэмийн хүйтэрч цас орон зуд болж байгаа гэнэ. Якутын хойд нутгаар 55 хэм хүртэл хүйтэрсэн гэх мэдээлэл ч байна.

Цасан шуурганы улмаас Крымд цахилгааны саатал гарчээ. Эмнэлгүүдэд хөлдөж осгосон хүмүүсийг авчирсаар байгаа аж. Энэ гамшиг хичнээн хугацаанд үргэлжлэхийг цаг уурчид хэлж чадахгүй байна. Ойрын гурав хоногт онцын өөрчлөлт гарахгүй гэнэ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж