
Оросын таван нисэх онгоц 9-ний өдөр Японы агаарын хилийг тойрон нисч, Японы нисэх хүчин түгшүүр зарлав. Гэхдээ Киодо агентлагийн мэдээгээр оросууд агаарын хилийг зөрчөөгүй гэв. Тэр өдрийн өглөө стратегийн хоёр бөмбөгдөгч Ту-95, фронтын тагнуулын хоёр Су-24 ба А-50 онгоц хойд Хоккайдо арлын орчимын усан сав ба Хонсю арлын хойд хэсгийн хавиар Томхон ба Японы тэнгисийн дээгүүр нислэг хийсэн байна.
Японы агаарын хилийн орчим шууд таван онгоц нислэг хийсэн нь өмнө гарч байгаагүй хэрэг гэж Японы Батлан хамгаалах яам мэдээлэв. Алсын локацийн А-50 онгоц анх удаагаа тэр хавиар нислэг хийлээ. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Оросын хоёр бөмбөгдөгч Японы агаарын хилд оролгүйгээр Японыг тойрсон 14 цагийн нийслэг хийсэн юм.
Ш.Мягмар