Улаанбаатарт 23 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 23 хэм хүйтэн байна

  

2012 оны 02 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

 
Говийн нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь талын нутаагр хойноос секундэд 7-12 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Хараа, Туул голын саваар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 13-15 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус  хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой байна.             

       
2012 оны 2 дугаар сарын 11-нээс 02 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 12, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж