
Чуулга уулзалтын өнөөдрийн хурал “Нүүрсний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар”, болон “Эрчим хүчний нүүрс, хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи, байгаль орчин” гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж, 18 цаг хүртэл үргэлжиллээ.
“Coal Mongolia-2012” чуулганы нээлтийг Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав болон АНУ, Канад, Хятад, Оросоос Монгол улсад суугаа элчин сайдууд, төлөөлөгч нар хийсэн юм. Нэгдүгээр хэсэгт нийт гурван илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулууны “Монгол Улсын макро эдийн засгийн төлөв байдал” илтгэлд дурдсанаар энэ онд Монгол Улс дэлхийд эдийн засгийн өрсөлдөх чадвараараа 142 орноос 96 дугаарт байрт орсон үзүүлэлтийг танилцуулсан нь ихээхэн анхаарал татаж байлаа. Энэ нь Монгол Улс өнөө цагт эдийн засгийн хөгжил буурай гэдэг ойлголтыг халах нэгэн алхам байж болох ажээ. Эдгээр илтгэлүүд бүгд нүүрсний салбарт тулгамдсан асуудлуудыг хөндөж чадсан ач холбогдолтой болсон хэмээн сайшаагдаж байсан бөгөөд ЗТБХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн “Уул уурхайн салбарыг зам тээврийн бодлогоор дэмжих нь” сэдэвт илтгэл мөн төлөөлөгчдийн анхаарлыг ихээхэн татаж байв. Энэ тухай ЗТБХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнээс нүүрсний салбар дахь зам тээврийн тухай товч асуулаа.
-Уул уурхайн, тэр дундаа нүүрсний салбарийн хөгжилд саад болж байгаа нь дэд бүтэц гэдэг. Тэгэхээр үүнийг яаж шийдэх вэ?
-Шийдэх гарц нь мэдээж, гадаад руу зам тавих асуудлыг түргэвчлэх хэрэгтэй байна. Зөвхөн нүүрс гэлтгүй, Монгол улсын хэмжээнд эдийн засгийн түлхэц болох нь дэд бүтэц. Энэ хүрээнд Шинэ бүтээн байгуулалтын болон Төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг гаргасан. Шинэ бүтээн байгуулалтын бичиг баримтын хүрээнд бид 5700 км замыг зургаан жилийн дотор байгуулахыг тусгасан байгаа. Ер нь жилдээ 300-аад км зам хийдэг байснаартооцвол бид арван хэдэн жил хийх хэрэгтэй болж байсан юм. Өнгөрсөн жил 1200 гаруй км замыг хийсэн. Ингэхдээ 400 км замын хөрөнгийг улсын төсвөөс гаргаж, бусдыг нь хувийн хэвшлийнхэн гаргасан. Нөгөө асуудал бол төмөр замын асуудлын бодлогоо тодорхойлсон. Тавантолгойгоос зүүн тийш гарч байгаа буюу зүүн өмнөд ази руу гарч байгаа зам, урагшаа хятад руу гарч байгаа замыг нийлүүлж хамт барих нь зүйтэй гэж тогтсон.
-Эдгээр ажлуудыг хэзээ эхэлж хэзээ дуусах бол?
-Бидний үзэж буйгаар зайлшгүй эхлүүлэх шаардлагатай нь хавар. Харин дуусах нь тодорхойгүй. Яагаад гэвэл энэ ажилд таван тэрбум доллар хэрэгтэй байгаа. Засгийн газар тодорхой хэмжээний хөрөнгийг босгож, нөгөө талаас энэ төмөр замын үйл ажиллагаан дээр оператор компаниуд, аж ахуй нэгжүүд, стратегийн түншлэлүүд орж ажиллавал хөнгөрөх юм байна гэж тодорхойлсон. Энэ үндсэн дээр 49 хувийг нь хувьчилъя гэж тогтоод, ер нь хуулийнхаа дагуу төр 51 хувийг эзэмшээд явна гэсэн үг юм.
Цог” 2012-02-09 182.160.44.220
-Шийдэх гарц нь мэдээж, гадаад руу зам тавих асуудлыг түргэвчлэх хэрэгтэй байна.
—-Үхсэндээ яардаг н**ш вэ? ямар авж байгаа биш , өгж байж чичрээд дайраад байх юм . эх орноо зөөнө гэхээр л хөлөө хугалчих гээд байх юм. Ийм юмнуудаа ямар сайн олдог юм бэ?
Цог” 2012-02-09 182.160.44.220
-Шийдэх гарц нь мэдээж, гадаад руу зам тавих асуудлыг түргэвчлэх хэрэгтэй байна.
Үхсэндээ яардаг н**ш вэ? ямар авж байгаа биш , өгж байж чичрээд дайраад байх юм . эх орноо зөөнө гэхээр л хөлөө хугалчих гээд байх юм. Ийм юмнуудаа ямар сайн олдог юм бэ?
Зочин 2012-02-09 27.123.214.100
Ene ni Zuun tiishee Zam uragshaa Zam 2 iig niiluilj barina gedeg Yu gsn ug ve? Zugeer oilgomjtoi ch yarichihgui Hudlaa iherhsen iim baasnuudiig Shuud hal
Зочин 2012-02-09 124.158.68.93
zereg 2 tiishee gesen ug
asdfdas 2012-02-09 202.21.106.0
mongolyn nuursiig yaj hyamdhan avah ve gesen l show biz de, nuursend deer exportyn tatvar yaraltai togtooyo, hujaa nar hiliin tsaana nuusrnees importyn tatvar avaad hugjuud baina
14.69 2012-02-09 27.123.214.100
Ded butzee hurdan shiideechee tur zasag minee
Orolmaa 2012-02-09 27.123.214.100
Ded butziin asyydalaa odoo hurtel shiidehgui bgaa ni muu bna. Ene tur zasgiin malnuud
Зочин 2012-02-09 202.126.91.58
ИРЭХ СОНГУУЛИАР МОНГОЛЫН ТӨРӨӨС ОЛИГАРХИ ХУЛГАЙЧУУДЫГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Зочин 2012-02-09 202.126.91.58
МОНГОЛ ОРНЫГ СОРОН МӨЛЖИГЧИД МАНАЙ ОЛИГАРХИУДТАЙ ХУЙВАЛДАЖ БАЙНА ДАА ХӨӨРХИЙ
Зочин 2012-02-09 202.126.91.58
WWW HAMUGMONGOL MN МОНГОЛЫН ТӨЛӨӨ САЙТ. ЗОЧЛООД ҮЗЭЭРЭЙ