Цахим үнэмлэх гацаа үүсгэж болзошгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэх гацаа үүсгэж болзошгүй болжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш ээлжит хуралдаан хийсэн ч бүлгийн дарга нар мэдээлэл хийгээгүй юм. Харин хоёр бүлгээр хэлэлцсэн асуудал нь сонгогчийн цахим үнэмлэхтэй холбогдсон гэх мэдээлэл байна. Учир нь дээрх үнэмлэхийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн иргэдэд тараана гэж байсан ч одоо хэр нь энэ ажил эхлээгүй байгаа. Тэгвэл энд асуудал үүссэн байна. Чухам ямар асуудал үүссэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Юутай ч Засгийн газрын хуралдаан дээр “Сонгууль болохоос урьтаж иргэдэд сонгогчийнх нь үнэмлэхийг тараах боломж хомс байна” гэдэг зүйл яригджээ. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ асуудлын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлэгт мэдээлэл хийсэн байна.  Ямартай ч одоогоор УИХ-ын Төрийн байгуулалтын болоод Хууль зүйн байнгын хороодын хуралдааныг тус бүр зарлаад буй юм. Гэхдээ сонгогчийн үнэмлэхтэй холбоотой асуудлыг хаалттай авч хэлэлцэх магадлал өндөр байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж