“Феррари” дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

“Феррари” дээд амжилт тогтоов

Үнэ ханшаа түргэн алддаг орчин үеийн машинуудаас ялгаатай нь “Феррари”-гийн ханш жилээс жилд өсч байна. Тэгвэл 1963 оны “Феррари-250 GTO” Их Британид үнийн дээд амжилт тогтоож, 20,2 сая фунт буюу бараг 32 сая доллароор үнэлэгджээ.
V хэлбэрийн гурван литрийн багтаамжтай хөдөлгүүр бүхий энэ машин цагт 280 км хурдалдаг аж. 1962-1964 онд ердөө 39 ширхэг үйлдвэрлэгдсэн байна. Британийн үл хөдлөх хөрөнгийн “Фокстонс” агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг Жон Хант ийм хожоотой наймаа хийсэн байна. Аль хэдийн Испанийг зорьсон, хамгийн үнэтэй “Феррари”-ийн шинэ эзэн хэн болох нь тодорхойгүй байгаа юм.
Эдийн засаг уналтад орж байгаа өнөө үед дэлхийд нэртэй автомашин үйлдвэрлэгчдийн ховор машинууд нь цуглуулагчдын хувьд хамгийн найдвартай хөрөнгө оруулалт болж байгааг “Феррари” салоны эзэн Жон Коллинз онцлон ярьж байна.
Түүний хэлснээр, дэлхийн урлагийн ертөнцөд Пикассогийн бүтээл эрэлт ихтэй байдаг бол автомашины ертөнцөд сонгодог “Феррари” загварын машинууд хамгийн эрэлт ихтэй байдаг аж.
Их Британид “Феррари” маркийн өөр хоёр машины эзэн нь 45 настай дижи Крис Эванс, домогт “Пинк Флойд” хамтлагийн бөмбөрчин, 68 настай Ник Мейсон нар юм.
З.Амгалан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж