Энэтхэг Хятадаас болгоомжилж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Энэтхэг Хятадаас болгоомжилж эхлэв

Энэтхэг улс Францаас 126 ширхэг сөнөөгч онгоц, ОХУ-аас цөмийн шумбагч онгоц худалдаж авч, цэрэг армийн хүчин чадлаар Хятадтай эн зэрэгцэхийг хичээж байгаа гэнэ. Энэтхэг Хятад хоёр улс 1962 оны хилийн мөргөлдөөнөөс хойш таагүй харилцаатай болсон бөгөөд Бээжингийн эрх баригчид сүүлийн жилүүдэд  Энэтхэгийн далайд нөлөөгөө улам бэхжүүлж байгааг Дели түгшин ажиглаж байгаа билээ. Хятад сүүлийн үед Пакистан, Шри Ланка, Бангладеш болон Бирмийн усан боомтууд дахь санхүүжилтээ нэмэгдүүлж, Сейшелийн арлын улсад хүрээгээ тэлэх боломжийг эрэлхийлэх болсноос Делигийн эрх баригчдыг хатгасан байна.  Энэтхэг цэрэг армийн хүчин чадлаа бэхжүүлэхээр сүүлийн үед энэ салбарт мөнгө хаях болсон нь тус бүс нутаг дах ноёрхлоо алдахгүйг хичээж буйн шинж гэж ажиглагчид бичиж байна. Энэтхэг хилийн мөргөлдөөн, болзошгүй зөрчилд бэлтгэлтэй байхын тулд цэрэг армийн хүчээ зузаатгаж байгаа талаар АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын дарга Жеймс Клэппер Сенатын зөвлөлд өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж