“Кармен”-тай үдэшт урья

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

“Кармен”-тай үдэшт урья

Ж.Бизэгийн алдарт “Кармен” дуурийг ирэх бямба гаригт буюу энэ сарын 11-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглох гэж байна. Энэ удаагийн “Кармен” дуурьд театрын гоцлол дуучин Р.Доржхорол Карменд, Дон Хозед Г.Шижирболд, Эскамилод Ч.Энхтайван нар тоглох гэж байна. Дуучин Р.Доржхоролын хувьд анх хүүхдэд зориулсан “Кармен” дуурьд тоглож байсан юм. Ж.Бизэгийн “Кармен” дуурийг ан 1984 оны дөрөвдүгээр сарын 5-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглож байжээ. Дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү дуурьд Кармен бүсгүйн тухай өгүүлдэг аж. Кармен бол эрчүүдийн солиоруулах шахдаг, үзэсгэлэнтэй, зальтай, эрч хүчтэй бүсгүй.

Дуурийн гоцлол дуучин Ч.Энхтайван:-Энэ дуурьд би Эскамило гэх Испанийн бухтай тулалдагч залуугийн дүрд тоглож байгаа. Энэ дүрд дуулж байгаа партын хувьд үнэхээр гайхалтай хөгжимлөг, дэлхий нийтээрээ мэддэггүй хүн гэж байдаггүй, алдартай ариг дуулна. Дүрийн хувьд эрч хүчтэй, бухтай тулалдагч, хүч чадал төгс залуугийн дүр. Өөрөө бас тийм байхыг хүсдэг учраас ч юм уу, сэтгэлд их ойрхон дүр шиг санагдсан. Энэ дүрд чамгүй хугацаанд бэлтгэж байна. Энэ дуурь бол үнэхээр хөгжимлөг, манай театрын урдаа барьдаг бүтээлийн нэг юм. 

Дуурийн гоцлол дуучин Р.Доржхорол:-Би Ж.Бизэгийн “Кармен” дуурийн Кармен бүсгүйд тоглох гэж байна. Дуурийн уран бүтээл хувь хүний уран бүтээл байдаггүй. Хамт олон, хамтран дуулж байгаа дуучид, оркестр, найрал дуучид, гол дүрийг тодотгож өгч байгаа туслах дүрүүд гээд маш олон хүний хөдөлмөр байдаг. Тиймээс би гол дүрд Карменд бэлтгэхээсээ илүү харьцаж байгаа хүмүүстэйгээ яаж харилцах уу гэдэг тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Би өөрөө дөлөөхөн, тайван хүн. Гэтэл Кармен бол хөгжмийнхөө талаас эрэмгий хурц, дүрэлзсэн, оргилсон, янз янзын зан байдлыг гаргадаг дүр. Тэрийг Р.Доржхорол дуучныхаа хувиар үзэгчдэд дамжуулж, бусдаас онцлогтой гаргахыг хичээж байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж