Гал унтраах ангиудад машин бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Гал унтраах ангиудад машин бэлэглэнэ

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнөөдөр “Жайка” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Исогай Тошинаритай уулзсан байна. Тус байгууллагын зүгээс ирэх жил Улаанбаатар хотын гал унтраах ангиудад гал командын 23 машиныг буцалтгүй тусламжаар өгөхөө амласан байна. Түүнчлэн Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг сайжруулах төслийг Японы “Жайка” байгууллагатай хамтран хэрэгжүүлэх талаар талууд өнөөдөр ярилцлаа. 2014 оны 11 дүгээр сар хүртэл хэрэгжүүлэх энэ төслийн дүнд Улаанбаатар хотын гамшгаас хамгаалах ажиллагаа, газар хөдлөлтийн эрсдлийн хяналт, иргэдийн гамшгаас хамгаалах чадвар, холбогдох байгууллага, боловсон хүчний чадавхи сайжирч, гамшигт тэсвэртэй бүтээн байгуулалтын олон ажил хийгдэх ажээ.

Япон Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг бөгөөд өнгөрсөн онд Фукушимад болсон гамшгийн үед монголчууд их хэмжээний туслалцаа үзүүлсэн. Мөн Жайка байгууллага ирэх сарын сүүлээр гамшгийн үед хэрхэн ажиллах, иргэд оршин суудаг газарт аюулгүй бүс байгуулах чиглэлээр  сургалт зохион байгуулах болсон.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж