
Си Жинпинийг дэлхийн санхүүгийн тогтворгүй байдал, байгалийн баялгийн нөөцийн хомсдол, байгаль экологийн хямрал, Түвд, Шинжань Уйгурын хурцадмал асуудал зэрэг олон саад бэрхшээл хүлээж байгаа. Ямартай ч тэр энэ сарын 14-нд Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах Си Жинпин байсхийгээд хурцадмал болдог АНУ, Хятадын хоорондох харилцааг шинэ шатанд гаргахыг хичээж байгаа бололтой. Ху Жинтао 2002 онд Хятадын дарга болохын өмнөхөн АНУ-д хийсэн айлчлалын үеэр өөрийгөө боловсон бөгөөд хэтэрхий хашир, нууцлаг улс төрч болохоо харуулсан гэдэг. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Байдан түүний нээлттэй, шулуун занг гайхаж байсан бол Хятадын Засгийн газрын зөвлөхөөр олон жил ажилласан зохиолч Роберт Лоуренс Канн түүнийг Хятадын удирдагчдаас тэс өөр буюу нээлттэй удирдагч болно гэжээ. Си Жинпиний аав Си Чонцун 1949 онд Хятадад төрийн эргэлт хийсэн хувьсгалд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг байсан бөгөөд 30 гаруй жил шоронд хоригджээ. 1978 онд суллагдсаныхаа дараа тэрээр Шенженийн Эдийн засгийн бүсийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн аж.
Си Жинпин Бээжингийн алдартай Цинхуа их сургуулийн химийн ангид элсэхээс өмнө Хятадын умард нутагт алтны уурхайд ажиллаж байжээ. Хятадын армийн том генералын туслахаар гурван жил ажилласан Си Жинпин хөдөө аж ахуйн томоохон суурингийн захирагч болсон аж. Тэрбээр 1985 онд АНУ-ын Айова муж руу гахай үржүүлэх техник судлахаар явахдаа суурингийнхаа коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон байв. АНУ-д томилолтоор очихдоо тэрбээр нутгийн фермерийнд зочилсон гэдэг. Си Жинпин Фужянь мужийн захирагчаар томилогдсоны дараа хүнд суртлын хүнд системийг нураасан нь нэр хүндийг нь улам өргөжээ. 2007 онд Си Жинпин Хятадын Улс төрийн товчооны хамгийн нөлөө бүхий есөн гишүүний нэг болж байсан юм. Хэдийгээр Си Жинпин Хятадын ирээдүйн удирдагч болох нь нэгэнт тодорхой болсон ч Ху Жинтаог төрийн тэргүүнээс буухаас нааш өөрийн жинхэнэ дүр төрхийг харуулж чадахгүй гэдэгт ажиглагчид итгэлтэй байна.
” 2012-02-09 202.72.245.190
энэ бол Улс гїрнїїдийг зиндаалан хувааж шулуухайн харьцах бодлого бахиа хїн,энэ хїнд хятадын нэрэлхэх зан бараг илрэхгїй ,Гэхдээ хятадын хань їндэстний эрх ашгийг нэгдїгээрт тавина
zochin 2012-02-09 119.165.134.49
hayatadad ch heden ter bum huniig aimar avch yavj bgaa shuu hogjlooroo ch ulam hogjool,mgol yasan hedhen saya hun ulamal doroitol durak.
1ОООзахиа с о м 2012-02-09 202.126.91.167
ЛИЗИНГЭЭР АВАХ БОЛОМЖ Ta хvссэн нөvтбvvкээ монголийн зах зээлийн vнээс хямдаар авхийг хvсэж байна уу тэгвэл манайхаар ороод vзээрэй мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГVЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100 оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Баярлалаа Монголын хамгийн хямд интернет дэлгuuр1