Поп хатагтай “Хайрын бэлэг”-ээ задаллаа

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Поп хатагтай “Хайрын бэлэг”-ээ задаллаа

Поп хатагтай Б.Сарантуяа дурлалт хосуудад зориулж, удахгүй болох гэгээн валентины баярын угтан “Хайрын бэлэг” хэмээх сингл цомог гаргажээ. Түүний шинэ цомгийг “United Colors of Benetton” ивээн тэтгэж, “New Star” студийн продюсер С.Гантөр хөгжмийн найруулгыг хийн, цомгийн продюсерээр “New Star” студийн захирал Л.Энхмандах ажилласан байна. Түүний “Хайрын бэлэг” цомогт хөгжмийн зохиолч Л.Балхжав, С.Гантөр, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, Б.Ангирмаа, “Айзам” хамтлагийн Д.Ганболд нарын найман дуу багтжээ.

Шинэ цомгийн талаар “New Star” студийн продюсер С.Гантөр хэлэхдээ “Би Сараатай олон жил хамтран ажиллалаа. “Хайрын бэлэг” дууг би анх Сараадаа бэлэг болгон өгч байсан юм. Тэгсэн энэ дуунаас цомог төрлөө. Уг нь бол телевизээр нэг л удаа дуулсан дуу байгаа юм. Удахгүй клип нь үзэгчдэд хүрэх байх. Цомгийн эхэнд байгаа “Айзам” хамтлагийн дуу “Дурсамж” дууг Сараа шинэчилж дуулсан байгаа. Та бүхэнд таалагдах байх” гэлээ. “Хайрын бэлэг” цомгийг “Hi-Fi Records”-ын бүх салбараар худалдаалж байгаа төдийгүй 98884688 утсаар захиалж авах боломжтой гэнэ. Цомгийн үнэ 8000 төгрөг.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж