Эрчим хүчнийхэн семинарт хамрагдав

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Эрчим хүчнийхэн семинарт хамрагдав

Монгол Улсад чанарын дэд бүтцийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд Германы хэмжил зүйн хүрээлэн (PTB)-ийн эксперт Кай Столе Малке, Клаус Петер Бретз, Симон Крахл, доктор Адехандра нар өчигдөр "Монголын эрчим хүчний салбарын ахиц, стандартчилалын үүрэг" сэдэвт семинарыг  Стандартчилал, хэмжил зүйн газарт зохион байгууллаа. Тус семинарт Эрчим хүчний стандартчиллын техникийн хорооны гишүүд, Эрчим хүчний газар, Диспетчерийн үндэсний төв, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТөХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТөХК зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнүүд оролцов. Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа чухал ач холбогдолтой семинар боллоо гэж Стандартчилал, хэмжил зүйн газраас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж