20 мянгатын дэвсгэртийг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

20 мянгатын дэвсгэртийг шинэчилнэ

Дэлхий  нийтэд шинэ технологи нэвтэрч байгаатай холбогдуулан 20 мянгатын дэвсгэртийг  ирэх намар гэхэд шинэчлэхээр болжээ.  Тэгэхдээ хуучин 20 мянгатын дэвсгэртийг  гүйлгээнд байна гэж Монгол банкнаас мэдэгдлээ.  Энэ дашрамд хуурамч мөнгөн тэмдэгт илэрч байгаатай холбогдуулан 20 мянгатын мөнгөн дэвсгэртийн нууцлалыг толилуулъя.

1.Тусгай гэрлээр харахад Чингис хааны хөрөг гэрэлтэн тодроно
2. Голограмм дардас дотор Соёмбо, 20000-тын тоо солонгорч үзэгдэнэ.
3. Дэвсгэртийн дэвсгэр зураг, ялангуяа 20000 гэсэн нэрлэсэн үнэ нь гарт мэдэгдэхээр товгор хийгдсэн
4. Дэвсгэр зургийн зүүн доод талын босоо хэвтээ ирмэгийн дагуу "MONGOLBANK" гэсэн үгийг маш жижгээр бичсэн
5. Гэрлийн эсрэг барьж харахад Чингис Хааны хөрөг, "МОНГОЛБАНК" гэсэн үгний товчлол болох "МБ" үсгүүд усан хээгээр тодорч харагдана.
6. Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодорч үзэгдэнэ.
7. Гурван мм-ийн өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр "MONGOLBANK" гэсэн үг болон Соёмбо солигдож харагдана.
8. Гэрлийн эсрэг барьж харахад дэвсгэртийн хоёр талд байрлах дугуй дүрс зөрүүгүй давхцана.
9. Тусгай гэрлээр харахад дэвсгэрт металл ялтсан ширхэгтэй харагдана.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж