
О.Машбат найруулагчийн гэргий, гавьяат жүжигчин Н.Батцэцэг өдөр тутмын ажил амьдралынхаа талаар Facebook хуудсандаа тогтмол бичдэгийг найзууд нь юу эс андахав. Шинэ мэдээлэл хүргэхэд, саяхан түүнд Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооны захиалгаар бүтээж буй телевизийн олон ангит киноны гол дүрийн санал иржээ. Жүжигчин Н.Батцэцэг “Америк дахь монголчууд” номын багт ажиллаж байгаа тул дээрх саналыг арга буюу буцаасан байна.
М.Урин