Үндэсний түүхэн жүжгүүдийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Үндэсний түүхэн жүжгүүдийг тоглоно

Сар шинийн баярыг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид үндэсний түүхэн жүжгүүдээр үзэгчдэд бэлэг барьж байна. Энэ сарын 9-26-ны хооронд Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” , Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, Д.Намдагийн “Оролмаа эх”, Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” түүхэн жүжгийг тоглох юм. Дээрх жүжгийн тасалбарын үнэ нь 15000-20000 төгрөг бөгөөд УДЭТ-ын кассаар худалдаалж байгаа аж. Сонирхуулахад, хамт олноороо үзэх бол хөнгөлөлт үзүүлэх гэнэ лээ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж