Боомтын захиргааны даргыг удахгүй томилно

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Боомтын захиргааны даргыг удахгүй томилно

Засгийн газрын тухай хуулийн 10.2,
33.3-ыг үндэслэн Өмнөговь аймгийн боомтуудын захиргааны даргаар Д.Батбаатарыг
2010 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс томилсон билээ. Харин өнгөрсөн оны
арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Д.Батбаатарыг
“Эрдэнэс Оюутолгой” төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирлаар томилсноос хойш боомтуудын
захиргааны даргын суудал эзэнгүй байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Өмнөговь
аймгийн боомтуудын захиргааны даргыг ойрын үед томилохоор яригдаж байгаа юм
байна. Уг албан тушаалтан нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын
орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох, тээвэрлэх ажлыг эрхэлж
байгаа аж ахуйн нэгж, төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын
ажлын уялдаа холбоог хангаж, хилийн боомтын үйл ажиллагааг зохицуулах үндсэн
үүрэгтэй юм.

О.Хос

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж